Үндэсний баярын хүлээн авалт болов

2019-09-29 14:16:11
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 28-нд, АИХ-ын ордонд, УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны тамгын газар, ХКН-ын төв хорооны нэгдсэн фронтын хэлтэс, Төрийн зөвлөлийн харьяат нарын хэрэг хариуцсан алба, Төрийн зөвлөлийн Хонконг, Макаогийн асуудал эрхэлсэн алба, Төрийн зөвлөлийн Тайванийн ажлын алба, Хятадын харьяатуудын нэгдсэн холбоо хамтран үндэсний баярын хүлээн авалт хийлээ. ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны дарга Ван Ян хүлээн авалтад оролцож үг хэлсэн байна.

Ван Ян: БНХАУ байгуулагдсанаас хойших 70 жилийн турш, ХКН бүх улсын үндэстнүүдийн эвийг нэгтгэж, олон хүндрэл бэрхшээлийг даван туулж, дэлхий нийтийн анхаарал татсан "Хятад гайхамшиг"-ийг бүтээж, өөрөө чармайн хүчирхэгжих түүхийг бичиглэсэн юм. ХКН-ын 18-р их хурлаас хойш, Ши Жиньпинээр төв болгосон намын төв хороо, нам, улс орны үйлсийг түүхэн ололт амжилтад хүргэж, түүхэн өөрчлөлт хийсний үр шимээр Хятадын ард түмэн урьд өмнө байгаагүй замналын, онолын, тогтолцооны, соёлын итгэл үнэмшилтэй болж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргээн мандалт гэгээн саруул хэтийн төлөвтэй болсон байна. Энэ 70 жилийн хугацаанд, Хонконг, Макао, Тайванийн ахан дүүс, гадаадад байгаа хятадууд, эх оронтойгоо сэтгэл нэгтэй байж, уйгагүй хувь нэмэр оруулсаар ирсэн юм гэжээ.

ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны гадаад харилцааны ажлын комиссын тамгын газрын дарга Ян Жиечи хүлээн авалтыг даргалжээ. Бээжин дэх ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны зарим гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарийн газрын гишүүн, БХАТИХ-ын Байнгын хороо, Төрийн зөвлөл, УТЗЗ-ийн бүх бүх Хятадын хорооны удирдлагууд, Хонконг, Макао, Тайваньчууд, Хятадын харьяатууд зэрэг 3800 гаруй төлөөлөгчид хүлээн авалтад оролцсон байна.

Их уншсан

холбоотой мэдээ