Улаантуг багийн ангус үхэр тэжээх сууринтай танилцав

2019-10-12 10:47:51
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Шилийн гол аймгийн Зүүн Үзэмчин хошууны Дуутнуур суурины Улаантуг баг нь нийт 4333.33 га талбай нутагт 20 өрхийн 98 хүн амьдардаг.

Улаантуг багийн нутаг бэлчээрийн талбай бага, оршин суух нөхцөл тааруухан тул өрхүүд бүгд төвлөрөн суурьшдаг бол энэ нөхцөл байдалдаа зохицон, 14 сая 830 мянган юань зарцуулж, "малчдаа төв сууринд суулгаж, эрчимжсэн, тусгай үүлдрийн мал маллах"-ыг нэгтгэсэн малжлын бааз байгуулжээ. Үүнд орон нутгийн захиргаанаас 3 сая 820 мянган юань, малчид өөрөө 2 сая юань, төслийн туслах мөнгө 8 сая 910 мянган юань, багаараа хуримтлуулсан нь 100 мянган юань байгаа юм байна. Бүтээн байгуулалтын хувьд тоосгоор барьсан шинэ орон сууц, малын дулаан хашаа саравч, өвсний агуулах зэргийг цогцоор нь 20 гаруйг байгуулж, бүгдэд нь цахилгаан, ус, интернет, радио телевиз зэргийг нэвтрүүлсэн байна.

Сүүлийн жилүүдэд, Улаантуг баг нь хонио цөөлж, үхрийн тоо толгой нэмэгдүүлэх зорилт тавин, цэвэр цусны 350 Ангус үхэр оруулж ирэн, үндэсний хэмжээнд сайн үүлдрийн үхэр тэжээх үлгэр жишээ бааз болохыг зорьж байна. Үүний зэрэгцээ, нутаг бэлчээрийн хөрс, ургамлын бүрхэвчийг сэргээж, малчдын орлогыг идэвхтэй нэмэгдүүлж байна.

МСНЭ-ийн Өмнөговь аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн С.Номинцэцэг :

Их уншсан

холбоотой мэдээ