Удантал Батцагааны цэцэрлэгт хүрээлэнд аялав

2019-10-15 10:30:17
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Энэ сарын 13-нд Хятад, Монголын цахим сэтгүүлчдийн хамтарсан "70 жилийн гэрч" сурвалжилгын баг Тунляо хотын Хорчин Зүүн гарын хойд хошууны Удантал Батцагааны цэцэрлэгт хүрээлэнд очиж, Батцагааны үзэмж, тус хошууны аялал жуулчлалыг хөгжүүлж буйтай танилцлаа. Удантал Батцагааны цэцэрлэгт хүрээлэн Хорчин Зүүн гарын хойд хошууны Ганзага суурингаас 55 км зайд байдаг. ӨЗО-ны зэрэглэлийн байгалийн хамгаалалтын оронд тооцогддог тус цэцэрлэгт хүрээлэн 23 мянга гаруй га талбайтай, 1000 жилийн түүхтэй Батцагаан модод ногоон, шар, улаанаар өнгөөр алаглан, хол ойрын жуулчдын харааг булаана. Сүүлийн жилүүдэд Хорчин Зүүн гарын хойд хошуу жил бүрийн 10-р сард Уданталын Батцагааны наадмыг зохион байгуулж, Энэ жилтус наадмыг 4 дэх удаагаа зохион байгуулж байна.


Их уншсан

холбоотой мэдээ