"Бүс ба зам"-ын хууль зүйн хамтын ажиллагааны сургалт эхлэв

2019-10-15 15:31:05
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХТРТ-ийн мэдээ: "Бүс ба зам"-ын хууль зүйн хамтын ажиллагааны анхдугаар хугацааны сургалтын төсөл 10-р сарын 14-нд Бээжинд нээлтээ хийлээ.

Тус төслийг Хятадын ГХЯ зохион байгуулж байгаа бөгөөд 11 хоног үргэлжлэнэ. Төслийн нээлтийн ёслолд нэрт судлаачдыг урьж "Бүс ба зам" дагуу орнуудын 22 төлөөлөгчид "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалт, маргааныг энх тайвнаар шийдвэрлэх, ДХБ, үндэсний хөрөнгө оруулалтын тухай хууль зэрэг олон улсын хуулийн тэргүүлэх салбарын асуудлыг танилцуулахын зэрэгцээ Хааны ордон, Цагаан хэрэм, Торгоны замын гарааны цэг-Ши-Ань хоттой танилцах боломжоор ханган, тэднийг Хятадын уламжлалт соёл, "Торгоны зам"-ын тухай гүнзгий ойлголттой болгох боломж бүрдүүлжээ.

"Бүс ба зам"-ын хууль зүйн хамтын ажиллагааны сургалтын төслийг Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад хэргийн сайд Ван И 2018 оны 7-р сард "Бүс ба зам"-ын хуулийн засаглалын хамтын ажиллагааны олон улсын форумын нээлтийн ёслолын үеэр анх санаачилж, 2019 оны 4-р сард 2-р удаагийн "Бүс ба зам"-ын олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалтын амжилтын жагсаалтад оруулжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ