"Европоос холбооноос гарах" асуудлаар гэрээ байгуулав

2019-10-18 10:22:57
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

17-нд Европын холбооны комиссын дарга Юнкер: Европын холбооны комисс баИх Британий засгийн газар Их Британи "Европын холбооноос гарах" асуудлаар гэрээ байгуулсан гэжээ.

Мөн өдөр Юнкер твиттерт: "Хоёр талын тохиролцсон гэрээ Европын холбоо ба Их Британийн хувьд шударга, тэнцвэртэй гэрээ юм. Бид зохицуулалтын төслийг олохын төлөө амлалтаа биелүүлснээ нотолсон" хэмээн жиргэжээ.

Европын холбооны комисс бол Европын холбооны захиргааны байгууллага юм. Европын холбооны 28 гишүүн орноос ирсэн удирдагчид орон нутгийн цагаар 17-ноосэхэлжБрюссельд хоёр хоногийн хугацаатай Европын холбооны дээд хурлыг хуралдуулж байна. Юнкер, олон орны удирдагчид энэ гэрээг дэмжсэн гэжээ. Тус гэрээгмөн Европын парламент болон Их Британийн парламентаар зөвшөөрүүлбэл сая хүчинтэй болох юм.

Юнкертус асуудлаар Европын зөвлөлийн дарга Тускт бичсэн захидлаа твиттер дээр нийтэлжээ. Юнкер захидалдаа: Одоо Их Британи "Европын холбооноос гарах" үйл явцыг түргэн дуусгаж, Европын холбоо баИх Британийн ирээдүйн харилцааны хэлэлцээрт шилжих ёстой гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ