Хятад, Европын галт тэрэгний аялал нэмэгдэв

2019-10-18 10:28:53
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

17-нд Эрээн хотын гаалийн газрын мэдээлснээр, 2019 оны эхний гурван улиралд, Хятад, Монголын эх газрын хамгийн том боомт болох Эрээн хотын төмөр замын боомтоор хил нэвтэрч буй Хятад, Европын галт тэрэг 33 шугамтай болж, 23 муж хотыг дайран өнгөрч, Хятад Европын хооронд 1064 удаа аялж, 94 мянга 634 чингэлэг буюу нийт 788 мянга 900 тонн ачаа бараа тээвэрлэсэн ба ачаа барааны өртөг 16 тэрбум 145 сая юаньд хүрлээ. 2019 оны эхний гурван улиралд аялсан ээлжийн тоо 2018 оны бүтэн жилийн нийт хэмжээнээс 1052 ээлжээр илүү гарсанбайна.

Эх сурвалжийн мэдээлснээр,одооХятад, Европын галт тэрэг тус боомтоор ихэнхдээ дүүрэн ачаатай хил гарах боллоо. 2019 оноос хойш, Эрээн хотын боомтоор хил гарсан Европ хүрэх галт тэрэг, Тяньжинь Европ хоорондын галт тэрэг, Улаанцавын галт тэрэг зэрэг 9 ээлжийн галт тэргээр дүүрэн машин ачиж хил гарах болсноор, Хятадын машиныг хилийн чанадад экспортлох эх газрын гол зам сувгийн нэг болсон байна.



Их уншсан

холбоотой мэдээ