Экспорт импортын тогтвортой байдлыг дэмжих хэрэгтэй

2019-10-24 11:24:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 10-р сарын 23-нд, ерөнхий сайд Ли Кэчян Төрийн зөвлөлийн байнгын хурлыг даргалан хуралдуулж, гадаад худалдааг тогтворжуулах ажлыг хуваарилан, экспорт импортын тогтвортой байдлыг дэмжиж, валютын ханшийн менежментийн арга хэмжээг сайжруулан, хил дамнасан худалдаа, хөрөнгө оруулалтыг хялбарчлахад тус дөхөм үзүүлэхийг онцолжээ.
Энэ он гарснаас хойш, олон газар, холбогдох салбарууд гадаад орчны өөрчлөлтөд идэвхтэй хариу өгч, гадаад худалдааг тогтворжуулах ажлаа эрчтэй хийснээр, гадаад худалдаа тогтвортой үйл ажиллагаа явуулсаар ирлээ. Шинэ нөхцөл байдал, шинэ сорилтын өмнө, олон төрлийн бодлогыг тууштай хэрэгжүүлэхийн зэрэгцээ, нэгд, экспортын татварын хөнгөлөлт, худалдааны санхүүжилт, итгэмжит зээлийн даатгал зэрэг бодлогыг боловсронгуй болгож, гаалийн баталгаат бүс, үндэстэн дамнасан цахим худалдааны жижиглэн худалдааны импортын бодлогыг аажмаар бүх талаар ашиглах хэрэгтэй. Хоёрт, өндөр стандарт бүхий чөлөөт худалдааны бүсийн сүлжээ байгуулж, "төвлөрлийг сааруулах" өөрчлөлтийг гүнзгийрүүлэн, эдийн засгийн хөгжлийн бүс, гаалийн баталгаат бүсийн газар нутгийг үр дүнтэй ашиглаж, худалдааг хялбарчлах түвшинг дээшлүүлэх. Гуравт, гадаад худалдааны шинэ төлөв байдлыг бий болгох. Дөрөвт, дотоодын эрэлт хэрэгцээг хангах хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний бараа, тоног төхөөрөмж, эд анги, сэлбэг хэрэгслийн импортыг нэмэгдүүлэх. Импортын худалдааг дэмжих инновацын үлгэр жишээ бүсийг хөгжүүлж, Хятадын Олон улсын импортын 2-р экспог сайтар зохион явуулах хэрэгтэй хэмээн хурлаас онцолжээ. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ