Дампуурлын ирмэгээс тэргүүлэх аж ахуйн нэгж болсон нь

Д.Хүчитбаатар 2019-10-24 15:32:16
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Саяхан, Хятадын Жэнжөү хотын нүүрсний уурхайн машин механикийн ХХК-ийн ерөнхий угсралтынталбайд тус компанийн зохионбүтээсэн нүүрс олборлох төхөөрөмжийн угсралтын ажил дууссан байна. 1990-ээд нүүрс олборлолтын салбарын нөхцөл байдлаас шалтгаалж, 1958 онд байгуулагдсан төрийн өмчит тус компанийн ажил муудаж, дампуурлын ирмэгт тулжээ. "Тэр үед ажилчдын хоол хүнсийг зохицуулах нь хүртэл хүнд асуудал болж, бид ногооны захын шигшигдэж үлдсэн ногоог худалдан авч байлаа” гэж тус компанийн ахмад ажилтан, энэ жил 70настай Фэн Жаньчүнь ярьж байлаа.

Жэнжөү хотын нүүрсний уурхайн машин механикийн ХХК-ийн ТУЗ-ийн дарга Жяо Чэн-Яо: Тэр үед манай компанийн өрийн хэмжээ 117 хувийг давж, ажилчдынхаа цалин хөлсийг 8 сараар тасалж, үйлдвэрлэлийн 50 хувь нь зогссон юм. Боловсон хүчин, тэр дундаа техникийн боловсон хүчнүүд ажлаа орхиж, өөр тийш явсан гэжээ.

Хятад улсад аж үйлдвэрийн бүтцийн өөрчлөлт өрнөж, жижиг оврын нүүрсний уурхайг хааснаар, дотоодын нүүрсний зах зээл сэргэж, улмаар том оврын нүүрсний уурхайд тоног төхөөрөмжөө шинэчлэх шаардлага гарсан нь Жэнжөү хотын нүүрсний уурхайн машин механикийн ХХК-д үйлдвэрлэлээ сэргээх, бүтцийн өөрчлөлт хийх, инновацаа нэмэгдүүлэх чухал боломж бүрдүүлж, 2000 оноос эхлэн дэвшилтэт технологийн ухаалаг үйлдвэрлэлийг нэвтрүүлж, үйлдвэрлэлийн хүрээгээ тэлэн, авто машины сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 2012 онд 10 тэрбум гаруй юанийн ашиг олсон байна. Гэвч дэлхийн эрчим хүчний бүтцийн өөрчлөлтөөс болж үүний дараахан үйлдвэрлэл нь дахин уруудсан аж. Бодит нөхцөл байдалд чиглүүлэн тус компани “нүүрс олборлолтын машин механик + авто машины сэлбэг хэрэгсэл” гэсэн бүтцийн тохируулга, өөрчлөлт хийж, 2016 оны 3-р сард “Яшинкэ” группийг, 2017 оны 5-р сард Германы зуугаад жилийн түүхтэй "BOSCH” группийн цахилгаан хөдөлгүүрийн үйлдвэрлэлийн ажил төрлийг тус тус хавсарган нэгтгэжээ.

Сүүлийн жилүүдэд тус компани ухаалаг үйлдвэрлэлд хүч тавьж, машин механизм, боловсруулах, компьютер, программ хангамжийн салбарын тусгай мэргэжлийн боловсон хүчнийг олноор элсүүлж, 2019 онд нүүрс олборлох ухаалаг системийн судалгааны хүрээлэн байгуулсан байна. Ингэж хэд хэдэн удаагийн том чухал өөрчлөлтөөртус компани нүүрс олборлолтын тоног төхөөрөмж үйлдвэрлэх дэлхийн хамгийн том аж ахуй нэгж, авто машины сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэгч дэлхийн хамгийн нөлөөтэй компани болж, 2019 оны эхний хагасын орлого нь 12 тэрбум 700 сая юань, цэвэр ашиг нь 7.31 тэрбум юаньд хүрчээ.

Их уншсан

холбоотой мэдээ