Импортын экспогийн цар хүрээ болон чанар чансаа өргөжиж байна

2019-10-29 11:06:24
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Олон улсын импортын 2-р экспо нээгдэх хүртэл нэг долоо хоногийн хугацаа үлдээд байна. Экпо цар хүрээ, чанарын хувьд анхдугаар удаагийнхаас илүү гарах болно.

Импортын 2-р экспо үндэсний ерөнхийлсөн үзэсгэлэн, худалдааны үзэсгэлэн, олон улсын эдийн засгийн Хунчяо чуулга уулзалтаас бүрдэх юм. Өдгөө үндэсний үзэсгэлэнд 64 улс орон, олон улсын 3 байгууллага бүртгүүлээд байгаа бөгөөд худалдаа, хөрөнгө оруулалтын салбар дахь ололт амжилтыг түлхүү харуулах юм байна.

Аж ахуйн нэгжид олгох үзэсгэлэнгийн дундаж талбай 93 ам дөрвөлжин метр бөгөөд энэ нь анхдугаар удаанаас 20 гаруй хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Экспогийн үзэсгэлэнгийн хэсгийг улам таатай болгож, хэрэглээний бүтээгдэхүүний үзэсгэлэнд өндөр настны асрамж, заалын гаднах задгай хэсэг, бүрэн автомат машинтай танилцах хэсэг, биет бус соёлын өв, цас мөсний спорттой танилцах тусгай хэсгийг ажиллуулна. Өнөөдрийн байдлаар экспод бүртгүүлсэн дэлхийн топ 500 ба салбарын тэргүүлэх аж ахуйн нэгж 250 гаруйд хүрээд байгаа бөгөөд экспод анх үзүүлэх шинэ бүтээгдэхүүн, шинэ технологийн талааар ч шинэ амжилт тогтоожээ.

Их уншсан

холбоотой мэдээ