Импортын 2-р экспотой холбогдуулан мэдээ нийтлэх хурал хийв

2019-10-29 17:10:35
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 10-р сарын 29-нд, Хятадын Худалдааны яам гадаад дотоодын хэвлэлд мэдээ нийтлэх хурал хийлээ. Хятадын Олон улсын импортын экспогийн зохион байгуулах хорооны албаны дарга, Худалдааны яамны дэд сайд Ван Биньнань Хятадын олон улсын импортын 2-р экспод Хятад улсын дарга Ши Жиньпин оролцохтой холбоотой асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулжээ. 

Ван Биннань: Хятадын олон улсын импортын 2-р экспо 11-р сарын 5-10-ны хооронд Шанхайд болно. Ши Жиньпин дарга 11-р сарын 5-нд Шанхайд болох Хятадын олон улсын импортын 2-р экспо буюу олон улсын эдийн засгийн Хунчяо чуулга уулзалтын нээлтийн холбогдох үйл ажиллагаанд оролцож, үг хэлнэ. Нээлтийн ёслолын дараа, Ши Жиньпин дарга улс орнуудын удирдагчидтай хамт Үндэсний павильонтай танилцана. Экспогийн үеэр, Ши Жиньпин дарга холбогдох улс орны төрийн тэргүүн, засгийн газрын удирдагчидтай уулзана. Ши Жиньпин дарга гэргий Пэн Ли-Юанийн хамт улс орнуудын удирдагч, зочдод зориулан хүндэтгэлийн хүлээн авалт хийнэ. Өнөөг хүртэлх байдлаар170 гаруй улс орон, бүс нутгийн улс төр, бизнесийн салбарын зүтгэлтэн, олон улсын байгууллагын төлөөлөгчид урилгаар экспод оролцохоо мэдэгдсэнгэжээ.
Ван Биньнань: Олон улсын импортын экспо зохион байгуулах нь Хятад улс шинэ ээлжийн өндөр түвшний гадаадад нээлттэй байлгах ажлынтомоохон шийдвэр бөгөөд Хятад улс зах зээлээ дэлхийд нээж буйчухал үйл хэрэг юм. Энэ нь Хятадын эдийн засгийн чансаатай хөгжлийг ахиулахад тустай төдийгүй ард түмнийг илүү сайхан амьдруулах хэрэгцээ шаардлагыг хангахад ашигтай юм. Ши Жиньпин дарга Хятадын олон улсын импортын экспогийн нээлтэд хоёр жил дараалан оролцож, илтгэл тавьж буй нь Хятадын засгийн газрын тэргүүлэх ач холбогдолыг бүрэн илэрхийлж, Хятад улс олон улсын худалдааны системийг дэмжин, худалдааг чөлөөтэй, хялбарчлах талаар эерэг байр суурьтай байгааг харууллаа. Мөн нээлттэй хэлбэрийн дэлхийн эдийн засаг, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах практик үйл ажиллагааг бүрэн тусгаж буй илрэл юм гэжээ.
Тэрээр: Үндэсний павильон 30 мянган ам дөрвөлжин метр талбайтай, үүнд улс орнуудын хөгжлийн ололт амжилт, бизнесийн орчин, онцлог үйлдвэрлэлийн салбаруудыг хамарсан. Улс орнуудын үндэсний павильоны дүр төрхийн дизайн өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой, Хятад зэрэг64 улс, олон улсын 3 байгууллага оролцоно. Гол зочноор: Камбож, Чех, Франц, Грек, Энэтхэг, Итали, Ямайка, Йордан, Казахстан, Малайз, Перу, Орос, Тайланд, Узбекистан, Замби зэрэг 15 улс оролцоно гэжээ.
Аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэнгийн нийт талбай 330 мянганам дөрвөлжин метр, улс орнууд үзэсгэлэнд худалдааны бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээг үзүүлнэ. Мөн тоног төхөөрөмж, хэрэглээ, хүнсний бүтээгдэхүүн, эрүүл мэнд, үйлчилгээ зэрэг 5 том төрлийн 7 салбар бүсийг хамарч, 150 гаруй улс орон, бүс нутгийн 3000 гаруй аж ахуйн нэгж, 500 мянга орчим мэргэжлийн бэлтгэн нийлүүлэгч, үзэгчид бүртгүүлээд байна гэж Ван Биньнань танилцуулжээ.
Тэрээр: Олон улсын эдийн засгийн Хунчяо чуулга уулзалт олон улсын улс төр, бизнесийн салбарынханд дэлхийн эдийн засгийн том, тулгамдсан асуудлыг хэлэлцэх өндөр түвшний яриа хэлэлцээрийн индэр гаргаж, нээлттэй хамтын ажиллагааны олон улсын олон нийтийн бүтээгдэхүүнийг дэмжих зорилготой юм. Олон улсын эдийн засгийн Хунчяо чуулга уулзалт“Нээлттэй инновац, хамтран ажиллаж хамтдаа амжилтад хүрэх” уриан дор, нээлтийн ёслолын гол чуулга уулзалт, 5 салбар форумаас бүрдэнэ. Таван салбар форум нь "нээлттэй, дүрэм журам ба бизнесийн орчин", "хиймэл оюун ухаан, инновацын хөгжил", "ДХБ-ын өөрчлөлт ба чөлөөт худалдааны хэлэлцээр", "дижитал эрин, цахим худалдааны инновацын хөгжил", "70 жилийн Хятадын хөгжилба хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц" зэрэг таван сэдвийг багтаасан юм. Улс орон, бүс нутгийн улс төр, бизнес, олон улсын байгууллагын 4000 гаруй төлөөлөл арга хэмжээнд оролцож, хамтдаа зөвшилцөн, тулгамдаж буй асуудлуудыг хамтдаа хэлэлцэж, хамтын хөгжлийг эрэлхийлж, дэлхийн эдийн засгийг сэргээх чиглэлээр санал санаачилга, бодлого гаргах болно гэжээ. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ