Олон улсын импортын 2-р экспог хүсэн хүлээж байна

2019-10-29 17:10:39
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Олон улсын импортын 2-р экспо 11-р сарын 5-наас 10-нд Шанхай хотод болно. Энэ удаад экспод оролцох аж ахуйн нэгжүүдийн идэвх улам нэмэгдэж, экспод олон шинэ бүтээгдэхүүн, шинэ технологийг анх удаа үзүүлэх төлөвтэй байна. Саяхан манай сурвалжлагч гадаадын хэдэн аж ахуйн нэгжээр сурвалжлага хийхэд урьд нь экспод оролцож байсан аж ахуйн нэгжүүд энэ жил улам идэвхтэй оролцож, 2-р экспогоор дамжуулж Хятадад зах зээлээ өргөжүүлэхийг хүсэж байна. Энэ тухай манай сурвалжлагч Вэй Юйчэнь, Ван Хуаньшин нарын ирүүлсэн мэдээлэлтэй танилцана уу.

Олон улсын импортын 2-р экспогийн аж ахуйн нэгжийн бизнесийн үзэсгэлэн үйлчилгээний худалдаа, авто машин, тоноглол, шинжлэх ухаан технологи, гэр ахуй, эм эмчилгээ, эрүүл мэнд, хүнс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн зэрэг 7 бүсийг хамарчээ. Анхдугаар экспотой харьцуулбал, энэ удаад өндөр настны асрамж, задгай үзүүлбэрийн хэсэг, бүрэн автомат жолоодлоготой танилцах хэсэг зэргийг нэмж оруулсан юм. Олон улсын анхдугаар экспод оролцож, Хятадын зах зээлд орсон үндэстэн дамнасан эмчилгээ эрүүл мэндийн аж ахуйн нэгж болох Жонсон & Жонсон компани Хятад дахь үйл ажиллагаагаа яаралтай өргөжүүлж, Сүжөү дэх аж үйлдвэрийн паркад 180 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий шинэ үйлдвэр байгуулсны зэрэгцээ Хятадын алдарт Чинхуа их сургуультай хамтран хүний хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлж байна. Инновац шинэчлэлийн олон төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж буй нь Хятадын зах зээлийг улам өргөжүүлэхийн төлөө юм гэж Жонсон & Жонсон компанийн гүйцэтгэх зөвлөлийн орлогч дарга Жоакин Дуато ярьж байлаа.

"Өнгөрсөн хэдэн арван жилийн турш, Хятадын эдийн засгийн түргэн хөгжил, түүний ололт амжилтыг бахдан биширч байна. Энэ агуу их эрин үед эрүүл Хятад орныг байгуулах, Хятадын ард түмний эрүүл мэнд, сайн сайхан амьдралын төлөө хувь нэмрээ оруулж буйдаа баяртай байна. Жонсон & Жонсон компани бол Хятадын зах зээлд хамгийн эрт орсон үндэстэн дамнасан эмчилгээ эрүүл мэндийн кампани юм. 1985 онд Хятадад Ши-Ань хотод Жонсон компанийг байгуулж, хамгийн эрт Хятадад эм бэлдмэлийн ажил төрөл эрхэлсэн аж ахуйн нэг билээ. 30 гаруй жилийн турш, Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжилд тусалсаар ирсэн бөгөөд манай компанийн ажил Хятадад сайтар хөгжиж байна" гэжээ.

Анхдугаар экспод оролцсон дэлхийн гоо сайхны барааны хамгийн том гэгдэгч Лорел компани энэ жил дахиж бүртгүүлжээ. Хятад улс Лорел компанийн дэлхийн 2-р том зах зээл болоод байна. 2018 онд Лорел компанийн Хятад улс дахь орлого 33 хувиар нэмэгдэж, 14 жилийн турших шинэ рекорд тогтоожээ. Энэ удаа Лорел компани 2-р экспод оролцох ажлын хэсэг байгуулж, хагас жилийн хугацаатай бэлтгэж байна гэж компанийн албаны хүн танилцууллаа. Лорел компанийн Хятад дахь үйл хэрэг хариуцсан дэд ерөнхийлөгч Лань Жэньжэнь танилцуулж хэлэхдээ: "2-р экспод хиймэл оюун ухаан, цахим худалдаа зэрэг шинэ хэсгийг нэмж оруулсан. Энэ нь Лорел компанийн хувьд чухал ач холбогдолтой. 2-р экспо нь аж ахуйн нэгж, зах үзээлд туслан шийдвэрлэх шинэ арга барил олж, бодитоор хэрэгжүүлэн, үндэсний хэмжээнд зохицуулж, интеграцчилал, хамтдаа ашиг хүртэхийг бодолцож байна. Тэгэхээр сайн чанарын бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүрнэ. Харин аж ахуйн нэгжийн хувьд тэдэнд туслан бүтээгдэхүүнийг даруй зах зээлд оруулж байна."

Хятадын Худалдааны яамны мэдээлснээр, Хятадын Олон улсын импортын 2-р экспод 150 улс орон, бүс нутгийн 3000 аж ахуйн нэгж бүртгүүлээд байгаа бөгөөд дэлхийн топ 500 аж ахуйн нэгж ба салбарын тэргүүлэх аж ахуйн нэгжийн оролцсон хэмжээ анхдугаар экспогоос илүү гараад байгаа юм.

Их уншсан

холбоотой мэдээ