Нээлттэй хөгжлийн нөөц боломжийг дахин нотлов

2019-10-31 15:15:30
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Олон улсын импортын бараа бүтээгдэхүүний 2-р экспо ирэх долоо хоногийн хоёр дахь өдөр нээгдэнэ. Өнгөрсөн удаагийн экспотой харьцуулбал энэ удаад аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэнгийн талбайг 270 мянган ам дөрвөлжин метрээс 330 мянга болгон нэмсэн боловч мөн л “хүрэлцээ муутай" байна.

Бүртгэлээс үзвэл, импортын бараа бүтээгдэхүүний анхдугаар экспогоор нийт 57 тэрбум 830 сая ам.долларын гэрээ хэлэлцээр байгуулсан бол одоо 90 гаруй хувь нь бодитоор хэрэгжээд байна. “Экспогийн тасалбар хүрэлцээ муутай байгаа” нь улс орнууд Хятадын эдийн засгийн хэтийн төлөвт итгэл дүүрэн, Хятад улсын нээлттэй зах зээлд хүлээлттэй буйг нотолж байгаа юм. Худалдааг чөлөөтэй болгох болон эдийн засгийн даяаршлын ашиг хүртэгч, идэхтэй дэмжигчийн хувьд Хятад улсэх орныхоо эдийн засгийн тогтвортой, чансаатай хөгжлийг баталгаажуулахын зэрэгцээ, мөн нээлттэй байдлаа тэлэх амлалтаа хянуур хэрэгжүүлж ирлээ. Энэ нь улс орнуудтус экспод оролцох идэвхийг дайчилсан бөгөөд үүгээр дамжин улс орнууд Хятад улсын хөгжлийн боломжоос хуваалцаж, харилцан ашигтай хамтдаа ашиг хүртэх нь зайлшгүй юм.

Их уншсан

холбоотой мэдээ