5G 3 сая ажлын байр бий болгоно

2019-11-01 14:40:22
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Төв Телевизийн мэдээ: 31-нд, Бээжин хотноо2019 оны Хятадын олон улсын мэдээлэл холбооны үзэсгэлэн нээгдэв. Хятад улс: 5G-ийг бизнесийн зориулалтаар хэрэглэхийг албан ёсоор эхлүүллээ гэжээ. Үзэсгэлэнгийн талбайд, маш олон оролцогч аж ахуйн нэгж: Бизнес эрхлэгчтэй хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, 5G-ийг богино хугацаанд улам сайн ашиглах болно гэжээ.

Хуавэйгийн хөдөлгөөнт холбооны борлуулалтын хэлтсийн дэд дарга Ли Шинь: Хуавэй хэдэн бизнес эрхлэгчтэй хамтран ажиллаж байна. 40, 50 хотынгол бүсэд бизнесийн зориулалттай интернэт сүлжээг байршуулсан. Энэ оны эцэс гэхэд, дотоодын 5G-гийн бизнес хэрэглээний суурь станцын тоо 130 мянгад хүрнэ гэжээ.

Хятадын мэдээлэл холбооны судалгааны хүрээлэнгийн тоо баримтаас үзвэл, 2020-2025 онд, Хятад улс 5G-ийг бизнесийн зориулалтаар ашигласнаар, 10 их наяд 600 тэрбум юанийн эдийн засгийн шууд ашиг, нийт 24 их наяд 800 тэрбум юмний эдийн засгийн дам ашиг гаргах ба 3 сая гаруй ажлын байрыг шуудбий болгох юм байна.


Их уншсан

холбоотой мэдээ