Импортын 2-р экспод 3000 гаруй аж ахуйн нэгж оролцоно

2019-11-01 14:56:59
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын олон улсын импортын 2-р экспогийн нээлт удалгүй болно. Одоогоор 150 гаруй улс орон, бүс нутгийн 3000 гаруй аж ахуйн нэгж оролцохоос гадаадын 1000 гаруй аж ахуйн нэгж анх удаагаа оролцох юм. Аж ахуйн нэгжүүдийн оргиналь бүтээгдэхүүнийг үзэсгэлэнгийн талбайд тавина. Эдгээр бүтээгдэхүүн Хятадын зах зээлд гарч, үзэсгэлэнгийн бүтээгдэхүүнээсээ худалдааны бүтээгдэхүүн болж, олон мянган айл өрхөд хүрч, Хятадын хэрэглээг нэмэгдүүлэх өндөр чанарын ханган нийлүүлэлт болох юм.

Өнгөрсөн оны экспотой харьцуулбал, энэ оны үзэсгэлэнгийн талбай, экспод оролцогсдынтоо, шинэ бүтээгдэхүүн бүгд нэмэгдсэн байна. Үзэсгэлэнгийн талбайн хувьд, өнгөрсөн жил 270 мянганам дөрвөлжин метр байсан бол энэ жил 300 мянганам дөрвөлжин метр болж нэмэгджээ. Үзэсгэлэнд оролцогчдынтоо хэмжээнээс үзвэл, өнгөрсөн жил дэлхийн топ 500-гийн 220 компани оролцсон бол энэ онд 250 гаруй компани бүртгүүлсэн юм.Экспод оролцохоор гарын үсэг зурсан дэлхийн топ 500, аж үйлдвэрийн салбарын тэргүүлэх компаниуд,шинэ бүтээгдэхүүн, шинэ технологийн хувьд урьдынхаас хавьгүй олон болоод байна. Ренчинсоо


Их уншсан

холбоотой мэдээ