​Экспод оролцох Японы компаниуд хоёр дахин нэмэгдэв

2019-11-03 16:46:13
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХТРТ-ийн мэдээ: Хятадын олон улсын импортын 2-р экспо 11-р сарын 5-нд Шанхай хотод нээгдэнэ. Одоо 150 гаруй улс орон, бүс нутгийн 3000 гаруй бизнесмен үзэсгэлэн яармагт оролцох бэлтгэлээ хийж байна. Японы JETRO-гоос Шанхайд суугаа төлөөлөгчдийн газрын дарга Огури Мичяки 2-нд ХТРТ-ийн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа: JETRO экспод оролцох Японы аж ахуйн нэгжүүдийг зохион байгуулагчийн нэг юм. Энэ жилийн экспод оролцох Японы жижиг дунд аж ахуйн нэгж ноднингийнхоо хоёр дахин нэмэгдлээ. Японы аж ахуйн нэгжүүд импортын экспогийн индрээр дамжуулж, Хятадын эдийн засгийн хөгжил, ард иргэдийн амьжиргааг сайжруулахад идэвхтэй хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэжээ.

Энэ жилийн импортын экспод Японы 380 орчим аж ахуйн нэгж оролцоно. Огури Мичяки: Жижиг дунд 158 компанийн 50 хувь нь анхдугаар экспод оролцсон бөгөөд гол нь эмчилгээний эрүүл мэнд, хүнсний салбарын компаниуд байгаа юм гэжээ. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ