Импортын экспод дэлхий нийтээрээ анхаарал хандуулж байна

2019-11-04 16:02:00
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХТРТ-ийн мэдээ: Швейцарь улсын Женевт төв байртай НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал төлөөлөгчдийн баг томилон импортын 2-р экспод оролцуулж байна. НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын ерөнхий нарийн бичгийн дарга Мукхиса Китуи Хятадын Төв Радио Телевизийн сэтгүүлчид тусгай ярилцлага өглөө. Тэрээр: Хятад улс импортын экспо зохиож байгаа нь дэлхийн улс орнуудад шинэ боломж нээлээ. Үүнд дэлхий нийтээрээ анхаарал хандуулж байна гэжээ.

Мукхиса Китуи: Энэ жил илүү олон улс орон импортын экспод оролцох гэж байна. Энэ нь өнгөрсөн оны анхдугаар экспо амжилттай болсны илрэл юм. Хятад улс ховор боломжоор хангаж, хөгжиж буй орнуудын оролцоог дэмжиж байна. Дэлхийн эдийн засаг тогтворгүй, худалдааг ивээх үзэл газар авч буй өнөөгийн нөхцөлд Хятад улс импортын экспо зохиож буй нь маш чухал, ялангуяа хөгжиж буй орнуудад маш чухал ач холбогдолтой юм гэжээ.

Тэрээр: Өнөөдөр худалдааг ивээх үзэл толгой өндийж, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд нөлөөлж байна. Харин импортын экспо харилцан ашигтай, харилцан хүртээмжтэй индэр болж, олон талт худалдааг ахиулж буй нь дэлхийн жишиг юм. Олон улсын харилцааны ирээдүй сөргөлдөх бус харин харилцан хүндэтгэсэн харилцаанд суурилдаг хэмээн Хятадын тал нээлттэй илэрхийсэн. Хятад улс урт хугацааны турш олон талт худалдааны системийг нээлттэй баримталж байгааг нь дэлхий нийтийн хамтын чиг хандлага байх ёстой. Хятад улс импортын экспогоос гадна "Бүс ба зам" санаачилга дэвшүүлсэн нь харилцан ашигтай хамтын хөгжлийг зорьж буйн илрэл мөн гэжээ.

Н.Пүрэвжав


Их уншсан

холбоотой мэдээ