"Бүс ба зам" дагуу улс орнуудын цуглаан болж байна

2019-11-04 16:18:10
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2-нд Шанхайн Пүдүний шинэ тойргийн Сэньлань худалдааны төвд "Бүс ба зам" дагуу улс орнуудын цуглаан эхлэв. 7000 орчим ам дөрвөлжин метрийн орон зайд Шанхайн чөлөөт худалдааны бүс дэх улс орнуудын шилдэг бүтээгдэхүүнийг төвлөрүүлэн үзүүлж, хэрэглэгчид "бүс ба зам" дагуу орнуудын тухай ойлголтоо олон талаар гүнзгийрүүлсэн байна.

"Бүс ба зам" дагуу улс орнуудын цуглааны бараа бүтээгдэхүүний гол сэдэвт үзэсгэлэнгийн бүсэд, Австрали, Чили, Азербайжан, Монгол, Португал, Малайз, Испани зэрэг 20 орчим орны мянга шахам төрлийн бараа бүтээгдэхүүнийг төвлөрүүлжээ. Үүнд Эквадорын сарнайн жимснийтос, Монголын адууны тос, Испаний риожа дарс зэрэг хэдэн арван төрлийн бүтээгдэхүүнийг анх удаа үзүүлж байгаа юм.

Импортын экспогийн иж бүрэн үйл ажиллагааны хувьд, "Бүс ба зам" дагуу улс орнуудын цуглаан эхэлсний дараа буюу 11-р сарын 9-нд "Бүс ба зам" улс орнуудын гол сэдэвт долоо хоногийн үйл ажиллагаа эхэлнэ.Олон хүн хамрагдсан үзүүлбэрийн шууд нэвтрүүлэг, нисдэг театр зэрэг арга замаар хэрэглэгчид соёл, түүх, эдийн засаг, аялал жуулчлал зэрэг олон өнцгөөс "Бүс ба зам"-ын тухай ойлголтоо гүнзгийрүүлэхэд туслах юм байна.

Их уншсан

холбоотой мэдээ