Үйлчилгээ, худалдаа эрчтэй хөгжиж байна

2019-11-04 16:43:32
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын олон улсын импортын 2-р экспо нээгдэх гэж буй үеэр ложистик, жижиглэн худалдаа, банк санхүү, зөвлөгөө, үйлчилгээний аутсорсинг, соёл боловсрол, дизайн, жуучлалын үйлчилгээг хамарсан дэлхийн үйлчилгээ худалдааны нэртэй кампаниуд Шанхай хотноо хуран цугларч байна. Эдгээр "харагдахгүй үйлчилгээ" экспогийн "оюунлаг тархи" гэгддэг. Энэ удаагийн экспогийн үеэр үйлчилгээний ямар бүтээгдэхүүн, зохицуулах ямар арга төслийг авчраа бол?

Экспогийн үзүүлбэрийн бэлтгэлийн үеэр, нягтлан бодох бүртгэлийн Делойтте компанийн экспогийн үйл хэргийг хариуцсан албан тушаалтан, хатагтай Лю Минхуа сурвалжлагчид экспод үзүүлэх үйлчилгээний гол бүтээгдэхүүн "шидэт хана"-ыг танилцуулж байлаа.

"Энэ нь бид дэлхийн хамгийн том ачааны машин үйлдвэрлэгчид зориулж үйлдвэрлэсэн дижитал тавцангийн зохицуулах төсөл юм. "Шидэт хана" гэдэг нь дижитал ухаалаг бүтээгдэхүүн юм. Нэг секундын хугацаанд хүмүүсийг дэлхийн өнцөг булан бүрд дагуулан очиж, Делойтте компанийн дэмжлэгээр улс орнуудын засгийн газар, захиргаа, аж ахуйн нэгжүүд дижитал технологийг ашиглан хэрхэн өөрчлөлт шинэчлэл хийж буйг харуулна" гэжээ.

2018 онд болсон анхдугаар экспогийн үеэр, Делойтте компани "ухаалаг хотхон"-ы төслийг анх танилцуулжээ. Лю Минхуа хэлэхдээ: Анхдугаар экспо өндөрлөсний дараа "экспо"-гийн үр дүн улам илэрхий болж, экспод үзүүлсэн үзүүлбэр үнэн бодит бүтээгдэхүүн болж, гадаадын аж ахуйн нэгжүүдэд Хятадын зах зээлд нэвтрэх түргэн гарц нээгдсэн байна.

Олон улсын тэргүүний шинжилгээ, шалгалт, баталгаажуулалтын гуравдагч талын Германы TUV Рейнланд корпорац Хятадын зах зээлд хамгийн эрт орсон олон улсын итгэмжлүүлэх байгууллагын хувьд 2018 оны 11-р сарын 8-нд 2-р экспод оролцох гэрээнд гарын үсэг зурсан юм.

Энэ жил TUV Рейнланд компани цөмийн эрчим хүчний аюулгүй байдал, байгаль орчныг хамгаалах, хог хаягдлыг шийдвэрлэх, мэдээллийн сан, мэдээллийн аюулгүй байдал, хэрэглээний чанарыг дээшлүүлэх зэрэг олон салбарт нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, зохицуулах төсөл авчран экспод оролцож байна. TUV Рейнланд компанийн Хятадын зах зээл, үйл ажиллагааны хөгжил стратегийн газрын дэд захирал Ли Тао: Энэ нь сүүлийн жилүүдэд Хятадын эдийн засгийн өөрчлөлт гүнзгийрч, хэрэглээ шат ахих явцад бий болсон чухал салбар юм гэжээ.

"Бидний үзүүлэх бүтээгдэхүүн технологийн үйлчилгээний хэлбэрээр биеллээ олно. Энэ онд зарим онцлог үйлчилгээг үзүүлнэ. Тухайлбал Хятадын хог хаягдлыг шийдвэрлэх салбарт, гялгар уут, хогийн савын бохирдлыг багасгаж чадах эсэх. Бид сав уутанд чиглэж, түүнийг үйлдвэрлэх явцад ашиглаж буй бодист бохирдлыг бууруулах итгэмжлэх хийнэ. Үүгээр дамжуулж бүтээгдэхүүний сав уутны ашиглалтыг өргөжүүлнэ" гэжээ.

Импортын анхдугаар экспод үзүүлсэн ширээний теннисний ОМРОН FORPHEUS робот хүмүүст гүн сэтгэгдэл төрүүлжээ. Энэ онд тус компани FORPHEUS ширээний теннисний шинэчилсэн робот ба робот үйлдвэрлэлийн маршрутыг экспод үзүүлэх юм. ОМРОН компанийн засгийн газрын үйл хэрэг ба олон нийтийн харилцааны газрын дарга, хатагтай Жя Вей технологийн шийдвэрлэх төслийг онцолж, импортын экспоогоор дамжуулж, үйлдвэрлэлийн үзэл баримтлалыг үнэн бодит болгож, гадаад дотоодын аж ахуйн нэгж бүгд ашиг хүртэх болсон гэжээ.

"Импортын экспо хэмээх олон улсын нээлттэй индрээр дамжуулж, ОМРОН-д i-AutomaTIon робот, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ашигтай, аж үйлдвэрийн роботын шинчлэл, төслийг Хятадын аж ахуйн нэгжүүдэд танилцуулах боломж нээгдлээ. ОМРОН-гийн хувьд бид экспогоор дамжуулж, Хятад болон дэлхийн хамтын ажиллагааны түншүүдэд өөрийн гол технологио танилцуулах төдийгүй аж ахуйн нэгжүүдийн эрэлт хэрэгцээг ойлгох боломжтой болсон. Гадаад дотоодын аж ахуйн нэгжийн хувьд бүгд ашиг хүртэх нь дамжиггүй юм."

Импортын 2-р экспогийн үеэр, үйлчилгээ, худалдааны олон аж ахуйн нэгжүүд тэргүүний судалгааны үр дүн, хандлага ба зохицуулах төслийг гаргах бөгөөд улам их үр дүнд хүрэхийг хүсэн хүлээж байна гэж хүмүүс ярьж байна.

Их уншсан

холбоотой мэдээ