Хятадын Олон улсын импортын 2-р экспо нээгдэв

2019-11-05 15:32:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

11-р сарын 5-нд, Хятадын Олон улсын импортын 2-р экспо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин илтгэл тавилаа. Тэрээр анхдугаар экспогийн үр дүнг эргэн харж, эдийн засгийн даяаршлын түүхэн хандлагыг оновчтой дүгнэн, олон улсын эдийн засгийн орчинд тулгарч буй нийтлэг асуудалд чиглүүлж, нээлттэй хамтын ажиллагаа, нээлттэй инновац, нээлттэй хуваалцсан дэлхийн эдийн засгийг хамтдаа бий болгохыг санал болгожээ. Үүний зэрэгцээ, зах зээлийн нээлттэй байдлыг өргөжүүлж, нээлттэй байдлыг сайжруулан, бизнесийн орчныг таатай болгож, олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, "Бүс ба зам" -ыг хамтдаа бүтээн байгуулж, дээд түвшинд гадаадад нээлттэй байхыг үргэлжлэн ахиулна гэдгээ онцолжээ.
Ши Жиньпин хэлсэн үгэндээ: "Бүс ба зам" -ын олон улсын хамтын ажиллагааг хамтдаа гүнзгийрүүлж, нээлттэй хэлбэрийн дэлхийн эдийн засгийг бий болгох нь Хятадын шинэ ээлжийн гадаадад нээлттэй байх итгэл үнэмшил, үйл ажиллагааг бүрэн харуулаа гэжээ.

Импортын сэдэвтэй үндэсний хэмжээний дэлхийн анхны экспогийн хувьд, импортын экспо Хятад болон дэлхийд эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, соёлын солилцооны индэр гаргаж өгч, хүртээмжтэй, нээлттэй, үр өгөөжтэй байх онцлог шинжийг бүрэн харуулсан юм. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ