Пэн Ли-Юань, Брижит Макрон нар Шанхайн гадаад хэлний сургуультай танилцав

2019-11-06 11:08:58
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

11-р сарын 5-нд, Хятад улсын дарга Ши Жиньпиний гэргий Пэн Ли-Юанийн урилгаар Францын ерөнхийлөгчийн гэргий Брижит Макрон түүнтэй хамт Шанхайн гадаад хэлний их сургуулийн дэргэдэх Гадаад хэлний сургуультай танилцав.

Хоёр орны тэргүүн хатагтай хүрэлцэн очиход сурагчид Хятад, Францын төрийн далбааг барин угтаж, тэдэн цэцэг өгсөн юм. Сургуулийн захирал хичээл сургалт, олон улсын харилцааны талаар танилцуулжээ. Франц хэлний ангид очиход багш нар Хятад, Францын хоолны соёлыг танилцуулж байлаа. Тэргүүн хатагтай нар хичээлийг сонсож, сурагчдын асуултад хариулжээ. Хятадын биет бус соёлын өвийн хичээлд тэд сурагчдын цаасан хайчилбар зэрэг уламжлалт гар урлалд суралцахыг харж, тэдэндтэй хамт гар урлалийн хичээлд суув. Сурагчид бүтээлээ тэргүүн хатагтай нарт бэлэг болгон барьсан байна.

Сурагчид өөрсдийн бэлдсэн Хятад, Франц дуу бүжиг, уламжлалт жүжиг зэрэг урлагийн үзүүлбэрээр тэргүүн хатагтай нарт үзүүлэв. Пэн Ли-Юань: Цаг хугацаа, оройн зайнаас үл хамаарч соёлоор дамжин бид нэг нэгнээ ойлгодог, хоёр орны залуус хоёр орны соёлыг холбон, Хятад, Францын найрамдлыг хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ. Брижит: Сурагчдын тоглолт, Францын соёлын тухай ойлголт, Хятадын соёлоо уламжилж буй байдал надад гүн сэтгэгдэл төрүүллээ. Цаашид Франц, Хятад хоёр орны залуусын солилцоог хөгжүүлэх хэрэгтэй юм байна гэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ