Макроны Хятад улсад хийж буй айлчлал

2019-11-08 17:26:41
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Жил тутамд БНХАУ-д айлчилж буй Макрон Ши-Ань, Бээжин хотод айлчилсаны дараа Шанхай хотод саатаж, Шанхайн соёл түүхтэй танилцлаа.

Эхний өдөр импортын экспогийн хүлээн авалтыг Шанхайн "энх тайван буудал"-д зохиосон юм. Энэ буудал дээр үед Шанхайн хамгийн өндөр барилга байсан, тэнд жазз хамтлаг тоглодог байлаа.

Хоёр дахь өдрийн үдээс өмнө хоёр удирдагч нээлтийн ёслолд оролцоход тэргүүн хатагтай нар хичээлийн танхимтай танилцсан юм. Тэргүүн хатагтай нарын харилцаа энэ оны 3-р сарын Парисын дуурийн хүрээлэнгээс эхэлжээ.

Орой нь Юй-Юань цэцэрлэгт хүрээлэн дэх хүлээн авалтад бууз хийж үзүүлэв. Цэцэрлэгт хүрээлэнгээс тэнгэр баганадсан цамхаг харагдаж байсан нь эрт эдүгээгийн хослолыг харуулжээ.

Макрон БНХАУ дахь албан ёсны айлчлалаа эхлүүлэх үеэр түүний гэргий Хятадын эртний барилгын гайхамшгийг харуулсан хааны ордонтой танилцах боломж гарсан байна.

Хоёр орны төрийн тэргүүн тун удахгүй Грек, Бразилд уулзах юм.

Их уншсан

холбоотой мэдээ