​"Шинжлэх ухаан технологийн импортын экспо" ирээдүйг гэрэлтүүлнэ

2019-11-08 19:18:13
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

8-нд ХТРТ "Шинжлэх ухаан технологийн импортын экспо ирээдүйг гэрэлтүүлнэ” сэдэвт тоймчийн өгүүлэл нийтэлжээ.

Энэхүү нийтлэлд, шинжлэх ухаан, технологийн шинэ хувьсгал, аж үйлдвэрийн өөрчлөлтийн томоохон эргэлтэд хүрэх одоогийн түүхэн цаг үед дэлхийн эдийн засгийн шинэ бизнес, шинэ хөдөлгөх хүч байнга бий болж, шинжлэх ухаан, технологи болон эдийн засаг гүнзгий нэгдэж байгаа юм. Хятад улсын импортын экспо бол практикийн чухал платформ болох бөгөөд нэгдүгээр экспгийн үед 100 гаруй төлөөлөх чанартай дэвшилтэт бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээг дэлхий даяар анх түгээсэн юм гэжээ.

Нийтлэлд тэмдэглэхдээ, шинжлэх ухаан технологийн шинэчлэл нь хөгжлийн нэгдүгээр хөдөлгөх хүч юм. Шинжлэх ухаан технологийн шинэ хувьсгал, аж үйлдвэрийн шинэчлэлийн улмаас бий болсон шинэ технологи, шинэ бизнес, шинэ загвар нь дэлхийн зах зээлийн үнэлгээ шалгалтаар дамжин, эдийн засгийн өсөлтийн хөдөлгөх хүч болж чадах юм. Дэвшилтэт технологийн олон бүтээгдэхүүн Хятадын импортын экспод хуран цугларч, үзэсгэлэн худалдаанд оролцож буйн шалтгаан нь Хятадын өргөн цар хүрээтэй зах зээлд сонирхолтой байгаа явдал юм гэжээ.

Энэхүү нийтлэлд, өдгөө ганц талын үзэл болон худалдааны ивээх үзэл газар авч буйн сөргө нөлөөгөөр дэлхийн эдийн засаг буурах дарамтад тулгарч, шинэ өсөлтийн цэг хайх тулгам шаардлагатай болж байна. Импортын экспод дэлгэн үзүүлж буй олон төрлийн тэргүүний дэвшилтэт технологийн бүтээгдэхүүнүүд нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг шинэ хөдөлгөх хүчээр сэлбэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Мэдлэг, технологи, боловсон хүчин зэрэг инновацын хүчин зүйлийн гүйлгээг хязгаарлах харш саадыг арилган, бүтээлч хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, үр дүнгээ хуваалцан, оюуны өмчийн эрхийг хамгаалан, “Шинжлэх ухаан технологийн импортын экспо” -гоор дамжуулан, хүмүүсийн ирээдүйг улам сайн сайхан болгоно хэмээн онцолжээ. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ