Гурван том хөдөлгөгч хүчнийг бий болгов

2019-11-11 15:35:33
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

11-нд, ХТРТ “Экспо гурван том эрч хүчээр сэлбэв" сэдэвт өгүүлэл нийтэллээ.
Өгүүлэлд, Хятадын олон улсын импортын 2-р экспо 10-нд Шанхай хотод өндөрлөлөө. 6 хоног үргэлжилсэн экспогийн үеэр 181 улс орон, бүс нутаг, олон улсын байгууллага, 3800 гаруй аж ахуйн нэгж үзэсгэлэнд оролцож, гадаадад дотоодын 500 гаруй худалдан авагч гэрээ хэлэлцээр хийж, нийт 71.13 тэрбум ам.долларын өртөгбүхий гэрээ хэлэлцээрбайгуулсан нь анхдугаар экспогийнхоос 23 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Мөн 230 гаруй аж ахуйн нэгж Хятадын олон улсын импортын 3-р экспод оролцохоор бүртгүүлсэн зэрэг цуврал үр дүнд хүрч, "Хятад улс индэр байгуулж, дэлхий нийтээрээ оролцсон” амжилтад хүрснийг нотоллоо. Энэ нь эдийн засгийн даяаршлыг шинэ эрч хүчээр сэлбэсэн төдийгүй дэлхийн нээлттэй хамтын ажиллагаа, хамтын хөгжлийг дэмжихэд түлхэц өгсөн нь дамжиггүй юм гэж тэмдэглэжээ.

Нэгд, Экспо бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дамжин, худалдааны даяаршил, дэлхийн эдийн засгийн өсөлтийг дэмжлээ. Мөн соёл, үзэл бодлоо солилцох замаар үзэл бодол, нийтлэг ойлголтоо нэгтгэж, худалдааг ивээх үзлийг эсэргүүцэн, эдийн засгийн даяаршлыг дэмжих хүчин чадлаа харууллаа. Дурдууштай нь экспо "хуваалцах" үзэл баримтлалыг дэлхий дахинд бүрэн харуулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахад практик туршлага болсон хэмээн өгүүлэлд дурджээ. Ренчинсоо


Их уншсан

холбоотой мэдээ