​Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийнхэн ӨМ-д айлчиллаа

2019-11-26 16:39:23
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

11-р сарын 25-нд Хөх хотноо Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн баг болон ӨМӨЗО-ы засгийн газрын хэвлэл мэдээллийн албаныхан дугуй ширээний уулзалт зохион байгууллаа.

Уг уулзалтад Хятад Монгол хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хийгдсэн энэ оны хэвлэл мэдээллийн салбар дахь хамтын ажиллагааг дүгнэжээ. Мөн ирэх 2020 оны хэвлэл мэдээллийн хүрээнд хийгдэх бодитой ажлын төслөө зөвшилцөн, харилцан үзэл бодлоо солилцжээ.

Үүнд голдуу, “Ши Жиньпин төр улсыг засах тухай” номын хоёр дахь ботийг кирилл монгол хувилбарыг орчуулж хэвлүүлэх, том хэмжээний хамтарсан сурвалжилгын үйл ажиллагаа өрнүүлэх, Хятад Монголын байгаль орчны хамгаалалтын олон улсын форм зохион байгуулах, “түмэн газрын цайн зам”-ын Хятад Монгол Орос гурван улсын хэвлэл мэдээллийн форм зохиох, 3 дахь удаагийн Монголын залуу сэтгүүлчдийн сургалт хийх зэрэг агуулгыг хамарчээ.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Мандахбаяр, МОНЦАМЭ агентлагийн төсөл, хамтын ажиллагааны албаны дарга Басанжавын Батбилэг нар сэтгэгдлээ хуваалцлаа.

/бэлтгэсэн нь Соёлт, Бөхөө/

Их уншсан

холбоотой мэдээ