​Шинэ хэлбэрийн коронавирусийн халдвартай тэмцэж байна

2020-01-22 11:33:27
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Хүбэй мужийн Үхань хот зэрэг газарт шинэ хэлбэрийн коронавирус халдварласан уушгины хатгалгаа дэлгэрч буйтай холбогдуулан Хятадын засгийн газар, орон нутгийн бүх түвшний байгууллага идэвхтэй зохицуулалт хийж, ард иргэдийн амь насны аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалж, үйлдвэрлэл, аж амьдралын хэвийн байдлыг баталгаажуулж байна.

Хятадын Эрүүл мэндийн үндэсний хороо өвчин цаашид халдварлан дэлгэрэхээс сэргийлэх ажлыг улам эрчимжүүлж, шинэ хэлбэрийн коронавирусээр халдварласан уушгины хатгалгааг хуулиар тогтоосон халдварт өвчний хяналт удирдлагын B ангилалд багтааж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах А ангиллын арга хэмжээ авч, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах хамтарсан ажлын механизмыг бүрдүүлэх ажлыг удирдан зохион байгууллаа.

Гишүүн байгууллагын 32 хэлтэс үүрэг хариуцлагаа тодорхойлж, ажлаа хуваарилан, хамтран ажиллаж байгаа бөгөөд өвчний байдлын хяналтын тайлангийн ажлыг чангатган, 1-р сарын 20-ноос бүх Хятадын хэмжээнд өдөр бүр шинээр халдвар авч өвчилсөн хүний тоог бүртгэж, 1-р сарын 21-нээс Эрүүл мэндийн үндэсний хороо муж хотуудын өдөр бүрийн оношилсон өвчтөний тоог бүртгэж, тус өвчнөөс сэргийлж, хяналтдаа авах судалгааны ажлыг чухалчлан, халдварын эх үүсвэр, халдварлах зам, вирусийн хор хөнөөлийг нягт хянаж, тархалтын өөрчлөлтийг сайтар ажиглаж байна. Үүний зэрэгцээ олон улсын солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлж, ДЭМБ, холбогдох улс орнууд, Хонконг, Макао, Тайвань хоорондоо өвчний байдлын мэдээлэл солилцож, сэргийлэн эмчлэх аргыг хамтран судалж байгаа юм.

21-нд Үхань хотын Эрүүл мэндийн товчооны орлогч дарга Пэн Хөүпэн: Одоогоор Үхань хот гурван эмнэлэгт 800 орыг өвчтөнд зориулж бэлдсэн, удалгүй 1200 ор бэлтгэн, оношилсон бүх өвчтөнийг үнэ төлбөргүй эмчилгээнд хамруулна. Хүнд өвчилсөн тохиолдолд хүн нэг бүрд эмчилгээний нэг баг, зориулалтын эмчилгээний төсөл хэрэгжүүлж, нягт холбогдсон хүнийг төрөл зүйлээр ангилж хяналтдаа авч байна гэжээ.

Мөн Гуандүн, Бээжин, Шанхай зэрэг бусад газар шуурхай хариу арга хэмжээ авч, урьдчилан сэргийлэх, хяналт тавих ажлыг бүрэн хийж, халдварт өвчний тухай мэдэгдлийн механизм, эмнэлгүүдэд зориулсан сувгийг ажиллуулж байна.

Энэ өвчний байдалд Хятад улс ихээхэн анхаарал хандуулж байгаа боловч иргэд ухаалаг хандлагатай байна. Нийгмийн сүлжээгээр урьдчилан сэргийлэх холбогдох мэдээлэл, шинжлэх ухаанч санал санаачилгыг хуваалцан, өвчин цаашид дэлгэрэхээс хэрхэн урьдчилан сэргийлж, аяллын эрсдэлийг бууруулах талаар ярилцлага өрнүүлж байна. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ