​440 хүн шинэ төрлийн коронавирусийн халдвар авчээ

2020-01-22 15:55:24
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

22-нд хийлгэсэн хэвлэлийн бага хуралд Эрүүл мэндийн үндэсний хорооны орлогч дарга Ли Бинь: 1-р сарын 21-ний 24 цагийн байдлаар, Эрүүл мэндийн үндэсний хороо 13 муж, хот, өөртөө засах орны нийт 440 хүн шинэ төрлийн коронавирусийн халдвар авч, уушгины хатгалгаагаар өвчилснийг оношлож, 9 хүн нас барсан гэжээ.

Ли Бинь: Шинэ төрлийн коронавирусийн халдвар авч уушгины хатгалгаагаар өвчилсөн нь оношлогдсон хүн 149-ээр нэмэгдэж, Японд 1, Тайландад 3, БНСУ-д 1 хүн тус өвчнөөр өвчилснийг оношлоод байна. Өдгөө өвчтөнтэй ойр харьцсан 2197 хүнээс 765-ыг нь эмчилгээний ажиглалтаас чөлөөлж, 1394 нь эмчилгээний ажиглалтад хамрагдаж байна гэжээ.

Тэрээр: Сүүлийн үед шинэ төрлийн коронавирусын халдвар авч уушгины хатгалгаагаар өвчилсөн хүний тоо өөрчлөгдөж буй нь эрүүл мэндийн байгууллага өвчнийг улам гүнзгий ойлгон, оношлох аргаа боловсронгуй болгож, оношилгооны урвалжийг сайжруулан, улсын хэмжээнд тараасантай холбоотой юм. Өвчтөн гол нь Үханьтай холбоотой, хүнээс хүнд халдварлах, эмчилгээний багийн хүмүүс халдвар авсан байдал илэрч, тодорхой хэмжээнд хорооллоор дэлгэрэх байдалтай байгааг судлаачид нотолсон юм. Хятадын сар шинэ дөхөж, нааш цааш зорчих хүн эрс нэмэгдэж буй учраас өвчин дэлгэрэх эрсдэл нэмэгдэж, урьдчилан сэргийлэхэд хүндрэлтэй болж байна. Олон нийт болгоомжтой байх хэрэгтэй хэмээн сэрэмжлүүлжээ.

Ли Бинь хэлэхдээ, Дараагаар бүх шатны захиргаа, эрүүл мэндийн байгууллагууд Үханиар гол болгон, урьдчилан сэргийлж, хяналтдаа авах бодлого хэрэгжүүлэхийн зэрэгцээ улсын түвшинд сэргийлэн хяналтдаа авах ажлыг сайтар хийж, сар шинийн зорчигч тээврийн үеэр урьдчилан сэргийлэх бодлогыг чанга хэрэгжүүлж, өвчний хяналтын тайлан, зохицуулах арга, мэдээллийг цаг тухайд нь нийтлэн, олон улс хоорондын хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ гэжээ. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ