Өвчний халдвараар оношлогдсон тохиолдол 688-аар нэмэгдэв

2020-01-26 16:16:55
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Сурвалжлагч Эрүүл мэндийн үндэсний хорооноос мэдээлснээр, 2020 оны 1-р сарын 25-ны 24 цаг хүртэлх байдлаар, 29 муж (өөртөө засах орон, хот)-ийн мэдүүлсэн халдвар авснаар оношлогдсон шинээр нэмэгдсэн тохиолдол 688-д хүрч, өвчний байдал хүндэрсэн тохиолдол 87-оор нэмэгдэж, шинээр нас барсан тохиолдол 15 (Хубэй мужид 13, Шанхай хотод 1, Хэнань мужид 1), эдгэрэн эмнэлгээс гарсан тохиолдол 11, өвчний халдвараар сэжиглэгдсэн тохиолдол 1309-д хүрчээ.

1-р сарын 25-ны 24 цаг хүртэлх байдлаар, Эрүүл мэндийн үндэсний хороонд 30 муж (өөртөө засах орон, хот)-ийн мэдүүлсэн халдвараар оношлогдсон тохиолдол нийт 1975-д хүрсний 324 хүний өвчний байдал хүнд байна. Нас барсан тохиолдол нийт 56 хүрч, 49 хүн эдгэрэн эмнэлгээс гарч, өвчний халдвар авснаар сэжиглэгдэж буй тохиолдол нийт 2684-д хүрлээ байна.

Өвчний халдвар авсан хүмүүстэй ойр байсан 23431 хүнийг хайн олж, мөн өдөр тэднээс 325 хүнийг ажиглалтаас чөлөөлж, одоо 21556 хүнд ажиглалт хийж байна.

Мөн өдөр Хонконг, Макао, Тайванийн бүс нутгийн мэдүүлсэн өвчний халдвараар оношлогдсон тохиолдлын мэдээллийг хүлээн авчээ. Хонконгод 5, Макаод 2, Тайваньд 3 хүн оношлогдоод байна.

Үүнээс гадна, Тайландад 4, Японд 2, БНСУ-д 2, Америкт 2, Вьетнамд 2, Сингапурт 3, Малайзад 3, Балбад 1, Францад 3, Австралид 1 тохиолдол оношлогдсоныг эдгээр орнууд тус тус мэдэгдсэн юм.

Их уншсан

холбоотой мэдээ