Шинэ хэлбэрийн коронавирусийн халдвартай тэмцэх ажлыг судлав

2020-01-26 16:18:24
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Өчигдөр буюу 1-р сарын 25 билгийн тооллын цагаан сарын шинийн нэгэн байлаа. Мөн өдөр ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хороо хуралдаж, шинэ хэлбэрийн коронавирусын халдвараас үүссэн уушгины хатгалгааны халдварыг тогтоон барих, сэргийлэх ажлын үйл явцыг сонсож, халдварыг тогтоон барих, сэргийлэх, ялангуяа өвчтөнийг эмчлэх ажлын ахицын талаар судалж, төлөвлөлт, дайчилгаа хийсэн юм. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хурлыг даргалж, чухал илтгэл тавив.

Намын төв хороо өвчний халдвартай тэмцэх ажлын удирдах хэсэг байгуулж, тус ажлын хэсэг Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны удирдлагын дагуу ажлаа өрнүүлэх юм байна. Намын төв хороо Хубэй зэрэг өвчний байдал хүнд байгаа бүс нутагт удирдах ажлын багийг томилж, холбогдох бүс нутгийнхан өвчнийг тогтоон барих, сэргийлэх өмнө фронтын ажлаа бүх талаар эрчимжүүлнэ хэмээн хурлаас шийдвэрлэжээ.

Ши Жиньпин: бүх нам, бүх арми, бүх Хятадын үндэстнүүдийн ард түмэн бүгдээр та бүхэнтэй хамт байгаа, та нарын хамгийн хүчтэй түшиг тулгуур юм. Хүний амь нас юунаас ч эрхэм. Өвчний халдварыг зарлиг тушаал гэж үзвэл, тогтоон барих, сэргийлэх нь үүрэг хариуцлага юм гэжээ.

Ши Жиньпин: Шинэ хэлбэрийн коронавирусын халдвараас үүссэн уушгины хатгалгааны өвчин хурдтай түгэн дэлгэрч буй ноцтой байдлын эсрэг, Намын төв хорооны нэгдмэл удирдлагыг чангатгаж, хамтран тогтоон барих, хамтдаа сэргийлэх ажлыг эрчимжүүлж, холбогдох эм бэлдмэл, материалын нийлүүлэлтийг баталгаажуулах ажил, эмчилгээний ажилтнуудын аюулгүйн сэргийлэлтийн ажлыг сайтар хийх хэрэгтэй. Зах зээлийн ханган нийлүүлэлтийг баталгаажуулж, олон нийтийн мэдээллийн удирдах ажлыг чангатган, нийгмийн хүчийг зохион байгуулан дайчилж, нийгмийн ерөнхий хандлагын тогтвортой байдлыг хамгаалж, ард олон сар шинийн баяраа амар тайван тэмдэглэхийг баталгаажуулах хэрэгтэй гэжээ.

Хурлаас олон газрын өвчний халдварыг тогтоон барих, сэргийлэх ажлыг ангилан хувааж, удирдах хэрэгтэй. Вирусийн халдвар авсан өвчтөнийг бүх хүчээ дайчлан авран эмчлэх хэрэгтэй. Тогтоон барих, сэргийлэх ажлыг хуулийн дагуу шинжлэх ухааны үндэслэлтэй хэрэгжүүлэх хэрэгтэй. Өвчний байдлыг цаг тухайд нь оновчтой, ил тод нийтэлж, гадаад дотоодын анхаарал хандуулж буй хүмүүст хариу өгөх хэрэгтэй. ДЭМБ, холбогдох улс орнууд, Хонконг, Макао, Тайваний бүс нутагт цаг алдалгүй өвчний байдлын мэдээллийг өгч, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэн, бүх хүчээ дайчлан тэмцэж, бүс нутгийн болон олон улсын эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамтдаа хамгаалах хэрэгтэй гэж онцолсон байна.

Их уншсан

холбоотой мэдээ