Өвчний халдвартай тэмцэх тэмцэлд ялалт байгуулна

2020-01-27 09:30:51
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХТРТ 26-нд “Тогтолцооны давуу талыг гүйцэд хэрэгжүүлж, өвчний халдвартай тэмцэх тэмцэлд ялалт байгуулна” сэдэвт өгүүлэл нийтэлжээ.

Нийтлэлд: Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба 26-нд хэвлэлийн бага хурал хийлгэж, өвчний байдалтай тэмцэх Төв хорооны ажлын удирдах хэсгийн удирдлагын дагуу, өвчний байдлыг тогтоон барих, сэргийлэх ажлыг тэргүүн чухал үүргээ болгож, тогтоон барих, сэргийлэх ажлыг бүх хүчээ дайчлан сайтар хийх хэрэгтэй хэмээн онцолсон гэжээ.

Нийтлэлд: 25-нд ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хороо хуралдаж, өвчний тархалттай тэмцэх Төв хорооны ажлын удирдах хэсгийг байгуулж, Хубэй муж зэрэг өвчний байдал хүнд байгаа нутагт удирдах ажлын баг томилохоор шийдвэрлэв. Энэ нь өвчний байдлыг тогтоон барих, сэргийлэх ажлыг дээд хэмжээнд чухалчилж, Хятад улсын эрх баригч нам ард иргэдийн амь насны аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах гуйвшгүй шийдвэр, дэлхийн олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалах дээд зэргийн үүрэг хариуцлагыг тусгаж, Хятад улсын тогтолцооны давуу талыг дахин харууллаа гэжээ.

Нийтлэлд: Энэ удаагийн гэнэт үүссэн Үханийн уушгины хатгалгааны халдварт тахалд хандан Хятад улс тогтоон барих, сэргийлэх шуурхай, өндөр үр ашигтай, ил тод арга хэмжээ хэрэгжүүлснийг олон улсын хамтын нийгэмлэг зөвшөөрөн дэмжиж байна. Саяхан олон улсын олон мэдээллийн хэрэгсэл Үхань хотод 6 хоногийн дотор түр эмнэлэг байгуулсан тухай мэдээллийг ихэд анхаарчээ. Английн BBC “Хятад улс хэрхэн 6 хоногийн дотор бүтэн эмнэлэг байгуулж чадсан бэ?” сэдэвт өгүүлэл нийтэлж, "Энэ бол Хятадын засгийн газар аливаа хязгаарлалтыг давж, хүчээ нэгтгэн, нийгмийн аливаа нөөцийг дайчилж буйд оршино” гэж тэмдэглэсэн гэжээ.

Нийтлэлд: Өдгөө Хятад улсын 30 муж (өөртөө засах орон, хот) олон нийтийн эрүүл мэндийн гэнэтийн үйл хэргийн нэгдүгээр зэрэглэлийн зохицуулах механизмыг хэрэгжүүлсэн нь 1.3 тэрбум гаруй хүн амыг хамарсан юм. Олон газрынхан Хубэй муж руу эмчилгээний авран туслах баг илгээж, Хятадын 1.4 тэрбум хүн ард хүч зоригоо нэгтгэн, өвчний байдалтай тэмцэх гуйвшгүй тэмцэл өрнүүлж байна. Уртнасан.

Их уншсан

холбоотой мэдээ