Өвчний байдалтай тэмцэх ажлын удирдах хэсэг хуралдав

2020-01-27 10:00:40
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Өвчний байдалтай тэмцэх ажлын удирдах хэсэг хуралдав

1-р сарын 26-нд ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд, Шинэ хэлбэрийн коронавирусын халдвараар үүсгэгдсэн уушгины хатгалгааны тархалттай тэмцэх ажлын Төв хорооны удирдах хэсгийн дарга Ли Кэчян удирдах хэсгийн хурлыг даргалан хуралдуулж, өвчний байдлыг тогтоон барих, сэргийлэх ажлыг төлөвлөв.

Хурлаас, бүх шатны намын хороо, захиргаа өвчний байдлыг тогтоон барих, сэргийлэхийн ач холбогдлыг гүйцэд ойлгож, ард түмний амь насны аюулгүй байдал, эрүүл мэндийг тэргүүн чухал байранд тавьж, илүү шуурхай, хүчтэй, эмх цэгцтэй, шинжлэх ухааны үндэслэлтэй нягт арга хэмжээ авч хэрэгжүүлэн, өвчний халдвар газар авахыг үр ашигтай хязгаарлах хэрэгтэй. Хубэй муж болон Үхань хотын өвчний байдлыг тогтоон барих, сэргийлэх ажлыг улам чангатгаж, улсын нөөцийг нэгдсэн журмаар шилжүүлэн, Хубэй муж болон Үхань хотод тулгамдсан шаардлагатай эмчилгээний хүчин, сэргийлэлтийн хувцас, маск зэрэг материалыг эн тэргүүнд баталгаажуулж, оршин суугчдын амьдралын хэрэгцээтэй бүтээгдэхүүний нийлүүлэлтийг баталгаажуулан, материалын тээвэрлэлтэд ногоон зам нээж өгөх хэрэгтэй. Хубэй муж болон Үхань хот нэгдсэн журмаар хүлээн авах эмнэлэг, зочид буудлыг тусгаарлах бүс болгох өргөтгөл бүтээн байгуулалтыг түргэтгэж, халуурсан өвчтөнийг цаг алдалгүй сайтар эмчилж, асуудал давтагдахаас сэргийлэх хэрэгтэй. Эмчилгээний ажилтнууд ээлжлэн жижүүрлэх, сэргийлэн хамгаалахыг чангатгаж, тэдний бие, сэтгэлийн дарамтыг хөнгөлөх хэрэгтэй. Хот суурины нэгдсэн ажлын газар, муж хотын хилээр хүмүүсийн ирж очих хяналт удирдлагыг чангатгаж, өвчний байдал гадагш түгэх, дотоодод халдвар газар авахаас сэргийлэх хэрэгтэй гэж заасан байна. Уртнасан.

Их уншсан

холбоотой мэдээ