Хятадын засаглалын чадавхын "томоохон шалгалт" юм

2020-01-27 17:16:01
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

27-нд, ХТРТ "Халдварт өвчнийг сэргийлэн хянахнь Хятадын засаглалын чадавхын нэгэн удаагийн ‘томоохон шалгалт’ юм" сэдэвт тоймчийн өгүүлэл нийтлэв.

Өгүүлэлд: 27-нд Хятадын билгийн улиралын цагаан сарын шинийн гурван тохиож байна. Хятадууд шинэ хэлбэрийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгааны халдвартай яаралтай тэмцэж байна. Ялангуяа энэ халдвар "дэлхийн хамгийн том нүүдэл" гэгддэг Хятадын уламжлалт цагаан сарын их нүүдэлтэй давхцсан учир, энэ удаад олон нийтийн эрүүл мэндийн аюулгүйн эрсдлийг даван туулах яаралтай, нарийн төвөгтэй, хүнд байдалтай тулгарлаа. Энэ нь дэлхийн хэмжээнд ховорхон тохиох зүйл юм. Хятад улс олон нийтийн аюулгүй байдлын хямралыг даван туулах чадавх, үндэсний засаглалын чадавх "томоохон шалгалт"-тай тулгараад байна гэжээ.

Өгүүлэлд: Энэ удаа Үханьд гарсан уушгины хатгалгааны халдварт өвчин 1.4 тэрбум хүн амтай, хотжилтын хэмжээ 60 гаруй хувьд хүрсэн Хятад улсын хувьд, их гүрний засаглалын чадавхад тулгарсан нэгэн удаагийн шинэ шалгалт болох нь дамжиггүй юм. Одоо халдварын тархалтыг хязгаарлахын тулд, Хятад улс тасралтгүй арга хэмжээ авч байна. Хятад улсад халдварт өвчнийг сэргийлэн хянах явдал бодлогоос хэрэгжилт рүү нарийн нягт өрнөж, уян хатан, өндөр үр ашигтай, нарийн оновчтой бодлогын дагуу, хорооллоос хөдөө тосгон хүртлэх халдварын хяналт сэргийлэлтийн сүлжээ байгуулж, ард иргэдийн амь насны аюулгүй байдал, эрүүл мэндийгдээдхэмжээгээрбаталгаажуулж байна гэжээ.

Өгүүлэлд: Одоо хуулийн дагуу халдвараас сэргийлэх нь үндсэн баталгааны чанартай үүрэг гүйцэтгэж байна. Олон нийтийн эрүүл хамгааллын гэнэтийн хэргийг даван туулах Хятад улсын чадавх, засаглалын чадавх ч ил тод дээшилсэн гэжээ.

Өгүүлэлд: Энэ халдварын "томоохон шалгалт" үргэлжилж, нөхцөл байдал ноцтой хэвээр байна. Шинэ хэлбэрийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгааны халдвар бол шинээр үүссэн өвчин бөгөөд хүн төрөлхтөн энэ өвчний талаар ойлголтгүй, өвчинд өөрчлөлт гарах эсэхийг тодорхойлж чадаагүй байна. Гэвч иргэдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал болохоор, Хятад улс ухрах замгүй. Эрхбиш чанга сэргийлж, хатуу сахиж, нөхцөл байдлын өөрчлөлтийн дагуу арга бодлогоо тасралгүй зохицуулж, арга хэмжээгээ боловсронгуй болгож, бодит үйл ажиллагаагаар дамжин халдварт өвчнийг сэргийлэн хянах хийгээд засаглалын чадавхаа дээшлүүлэх ёстой юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ