Хятад улсын хичээл зүтгэлийг дэмжив

2020-01-28 11:28:12
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХТРТ-ийн мэдээ: Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн хэсгийн мэдэгдсэнээр, тухайн орон нутгийн цагаар 1-р сарын 27-нд Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч, сайд Жан Дажүнь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриштай уулзаж, Хятадын тал шинэ хэлбэрийн коронавирусийн халдвараар үүсгэгдсэн уушгины хатгалгааны тахлыг тогтоон барьж, сэргийлж буй холбогдох байдал болон ажлыг танилцуулсан байна.

Жанжүнь хэлсэн үгэндээ, Хятадын засгийн газар өвчний байдлыг тогтоон барих, сэргийлэх ажлыг дээд хэмжээнд чухалчилж, Ши Жиньпин дарга бүх талын төлөвлөлт, чухал заавар гаргав. Хятадын тал ямагт ард түмний ашиг тусыг гол байранд тавьж, хүчтэй шуурхай арга хэмжээ хэрэгжүүлэн, улс даяар тогтоон барих, сэргийлэх систем байгуулж, түүнчлэн илэн далангүй, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хамтран ажиллах үзэл санааны дагуу, дээд хэмжээнд хариуцлагатай байр сууриар олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтын ажиллагаа өрнүүлж, өвчтөнийг авран эмчлэх, өвчний байдал тархан түгэхээс сэргийлэх ажлыг сайтар хийж байна. Өдгөө өвчний байдлыг тогтоон барих, сэргийлэх зангилаа шатанд байна. Хятадын тал өвчний байдлыг тогтоон барих, сэргийлэх тэмцэлд ялалт байгуулах чадвар болон итгэл зоригтой байна гэжээ.

Антонио Гутерриш: ийм чухал зангилаа цаг үед НҮБ Хятадын засгийн газар болон ард түмэнтэй хамт байх болно. Хятадын талын гаргасан хичээл зүтгэлийг НҮБ сайшааж байгаа бөгөөд Хятадын талын өвчний байдлыг тогтоон барих, сэргийлэх чадварт итгэл дүүрэн байна. Хятадын талд бүх боломжийн хирээр туслалцаа дэмжлэг олгоход бэлэн байна гэв.

Их уншсан

холбоотой мэдээ