​Ван И ДЭМБ-ын ерөнхий захиралтай уулзав

2020-01-28 16:25:03
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

1-р сарын 28-нд Бээжинд Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Гебрейсустай уулзав.

Тедрос: Үханьд шинэ хэлбэрийн коронавирусийн халдвараар үүсгэгдсэн уушгины хатгалгаа дэлгэрсний дараа Хятад улс өвчин үүсгэгчийг богино хугацаанд тогтоож, вирусийн генийн дарааллын тухай мэдээллийг ДЭМБ, бусад орнуудтай хуваалцсан. Ши Жиньпин дарга болон Хятадын засгийн газар тус өвчнөөс урьдчилан сэргийлж, эмчлүүлэхийг ихэд чухлчилж, олон хүчтэй бодлого хэрэгжүүллээ. Хятад улсын системийн эрч хүч, хэрэгжүүлж буй бодлогын үр нөлөө дэлхийд ховор, гайхалтай зүйл юм. ДЭМБ, олон улсын хамтын нийгэмлэг Хятадын засгийн газрын авсан шийдвэртэй арга хэмжээг өндрөөр үнэлж, бүрэн хүлээн зөвшөөрч, халдварт өвчин тархан дэлгэрэхээс сэргийлэхийн тулд хүчин чармайлт гаргаж буй Хятад улсад талархал илэрхийлье. ДЭМБ Хятадтай хамтын ажиллагаагаа улам бэхжүүлнэ гэдэгт итгэж байна. Хятад улсын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шаардлагатай тусламж үзүүлэхэд бэлэн байна гэжээ.

Тэрээр: Зарим улс орнууд Хятадад байгаа иргэдээ татах шаардлага тавьж буйг бид анхааралдаа авлаа. ДЭМБ-аас ийм үйлдлийг сайшаахгүй. Өнөөгийн нөхцөлд тайван байх хэрэгтэй. Хэт цочирдох шаардлагагүй. Хятадын тал халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтдаа авах чадвартай гэдэгт ДЭМБ итгэлтэй байна гэжээ.

Ван И: ДЭМБ бодитой, шударга байр суурь баримталж, БНХАУ халдварт өвчинтэй тэмцэх олон бодлого хэрэгжүүлж буйг идэвхтэй үнэлж, бүрэн дэмжиж байгаад бид баяртай байна. Энэ удаа Хятад улсад хийсэн таны айлчлал Хятад улсыг дэмжиж буй төдийгүй Хятад улс ДЭМБ-тай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд түлхэц өгч байна. Энэ айлчлалаар дамжуулан та Хятадын засгийн газар, ард түмний халдварт өвчинтэй тэмцэх эрс шийдэмгий, хүсэл зоригийг биечлэн үнэлнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Ван И: Бид Ши Жиньпин даргаар цөм болгосон намын төв хорооны хатуу чанга удирдлага, социалист системийн давуу талтай, мөн SARS-ыг даван туулсан туршлагатай. Энэ удаа халдварт өвчний тархалтыг бууруулахын тулд илүү тууштай хандаж, илүү хүчтэй арга хэмжээ авч, өргөн хүрээнд дайчилж байгаа учраас энэ удаагийн тэмцэлд ялалт байгуулах бүрэн чадвар, итгэл, нөөц хүч бидэнд бий. Хятад улс олон улсын хамтын нийгэмлэг, ялангуяа ДЭМБ-тай ил тод байр сууриар хамтран ажиллаж, хүн төрөлхтний эрүүл мэндийн төлөө хүчин чармайлт гаргахад бэлэн байна гэжээ. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ