Ли Кэчян яаралтай хурал хуралдуулав

2020-02-01 15:18:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

1-р сарын 31-нд ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, төрийн зөвлөлийн ерөнхий сайд, төвийн шинэ төрлийн коронавирусийн халдвартай тэмцэх ажлын хэсгийн дарга Ли Кэчян удирдах багийн хурлыг даргалан хуралдууллаа.
Хуралд: Цагаан сарын амралт удалгүй дуусах гэж байна. Буцах хүмүүсийг халдвараас хамгаалах ажлыг эмх цэгцтэй хийх нь туйлын чухал юм. Олон газар олон салбар ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний халдвараас урьдчилан сэргийлэх тэмцэлд ялалт байгуулах тухай зааварчилгааг нухацтай хэрэгжүүлж, төвийн халдварт өвчинтэйтэмцэх ажлын хэсгийн хуваарийн дагуухүмүүсийг бөөгнүүлэхгүй, ээлж дараатайгаар буцаан ирүүлж, халдвар цаашид дэлгэрэхээс эрс сэргийлэх хэрэгтэй гэжээ.
  
Төрийн зөвлөлийн хянан сэргийлэхнэгдмэл механизм нь төвийн халдвараас сэргийлэх ажлыг удирдах хэсгийн удирдлагаар, олон газар нутаг, байгууллага нэгжийн хүмүүсийг ээлж дараатай буцаан ирүүлэх ажлыг нягт нямбай хийж, орон нутгийн эм эмнэлгийн эд бараа, хүнсний ногоо зэрэг өргөн хэрэглээний барааны нийлүүлэлтийг сайтар хийх хэрэгтэй гэж хурлаас шаардсан байна.


Их уншсан

холбоотой мэдээ