Хятадын засгийн газар хүчтэй арга хэмжээ авч дэлхийн ард түмнийг хамгаалж байна

2020-02-04 20:50:27
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Саяхан Шанхайн олон улсын асуудал судлалын институт “Хятад улс шинэ төрлийн коронавирустай тэмцэж байгаа байдал” тайлан нийтэлж, сүүлийн хэсэг хугацаанд Хятад улс шинэ төрлийн коронавирустай тэмцэж байгаа байдал, өвчин тахлын үр нөлөө тэрчлэн түүнийг даван гарах бодлого зэрэг талаар дэлгэрэнгүй задлан шинжилсэн байна.


10 хоногт байгуулсан Хүөшэнь эмнэлэг өвчтөн авч эхэллээ

Яагаад Үхань зэрэг хотыг тусгаарлах зэрэг хатуу арга хэмжээ авсан тухай уг тайланд тэмдэглэхдээ, Хятадын засгийн газар Үхань хотыг тусгаарлах арга хэмжээ авч өвчин тахлын тархалтыг сэргийлсэн энэхүү түүхэнд үгүй олон нийтийн эрүүл мэндийн яаралтай арга хэмжээ нь Хятад улсын хариуцлагатай том гүрэн болсны илрэл юм. Хүбэй мужаас бусад газар уруу явах хүний хөдөлгөөнийг чанга хязгаарлаж байгаа нь вирусийн тархалтыг сэргийлэх үр ашигтай арга хэмжээ болох юм. Эдгээр арга хэмжээ нь Хятадын ард түмнийг хамгаалсан төдийгүй дэлхийн ард түмнийг хамгаалсан хэрэг болох юм гэжээ.


Олон газар эмнэлгийн баг томилон Хүбэй мужид тусаллаа

Хятадын засгийн газар өвчин тахлыг таслан зогсоох хүчинтэй эсэх тухайд уг тайланд тэмдэглэхдээ, өвчин тахал гарснаас нааш, Хятад улс бүх талаар захиргаа болон нийгэм нийтийг дайчлан өвчин тахлыг хяналтаа байлгах засгийн газар, аж ахуйн нэгж, нийгмийн сүлжээг бүрдүүлж, өвчин тахалтай хамтаар тэмцэж, бүх нийгмээрээ хамтаар тэмцэх байдлыг бий болгосон юм гэжээ.

Уг вирусийн Хятадын эдийн засагт үзүүлэх нөлөөний талаар тайланд тэмдэглэхдээ, энэ удаагийн өвчин тахал үйлчлэгч, боловсруулах аж үйлдвэр, худалдаа зэрэг гурван том салбарын хэсэг ажил төрөлд шууд нөлөөлөх болно. Гэвч Хятадын эдийн засгийн уян хатан чанарыг унтгайлж болохгүй. Богино хугацаанаас үзэхэд, энэ удаагийн өвчин тахал бий бүхий аж ахуйн нэгжид муу үр дагавар дагуулсан бус. Жишээлбэл, цахим худалдаа, интернетийн тоглоом, зугаа цэнгүүний аж ахуйн нэгжид шууд ашиг хүртээсэн байна. Урт хугацаанаас үзэхэд, Хятад улс дэлхийн хоёрдугаар том эдийн засгийн цогц болсны хувьд хэрэглээний чадвар, хотжилт, 5G, хиймэл оюун ухаан зэрэг шинэ шинэ эдийн засгийн салбарт асар их нөөц хүчинтэй учир эдгээр нь өвчин тахлаас болж арилахгүй юм.


ДЭМБ-ын ерөнхий захирал Терос Адханом 1-р сарын 30-нд, Хятад улсын авч байгаа арга хэмжээ
Хятадын амд түмнийг хамгаалсан төдийгүй дэлхийн ард түмнийг хамгаалж байна гэжээ.

Олон улсын хамтын нийгэмлэг хамтаар өвчин тахалтай тэмцэх тухай уг тайланд тэмдэглэхдээ, Хятад улс өвчин тахалтай тэмцэх явцдаа олон улсын үүрэг хариуцлагаа ухамсарласаар ирж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай идэвхтэй хамтран ажиллаж, өвчин тахлын байдлыг ил тодоор харуулсаар ирсэн юм. Дэлхийн олон орны шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгаанд зориулан авсан арга хэмжээ бүхнийг ойлгон, хамтран ажиллаж ирсэн. Мөн төрөл бүрийн арга хэлбэрээр дэлхийн олон газар тархахыг хүчний хэмжээгээр таслан зогсоосон гэжээ.


Дэлхийн банк 2-р сарын 3-нд двитирээр жиргэж, шинэ төрлийн коронавирусийн
халдварт нөлөөлөгдөж байгаа хүмүүстэй сэтгэл нэгтэй байгаагаа илэрхийлжээ.

Даяаршлын үйл явц ахиж байгаа нөхцөлд өвчин тахал дэлхийн чанартай нөлөө үзүүлэх нь гарцаагүй юм. Уг тайланд олон улсын хамтын нийгэмлэг өвчин тахлын тухай мэдээ мэдээллээ солилцох механизмыг улам боловсронгуй болгож, өвчин тахлыг сэргийлэн таслан зогсоох тухай олон улсын хэмжээнд туршлага солилцохоо эрчимжүүлэхийг санал болгож, өвчин тахал нь улс орон хоорондын солилцоонд харш саад болох ёсгүй, харин олон орны ард түмэн нэн нягт хамтран ажиллах катализатор болох хэрэгтэй гэж цохон тэмдэглэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ