Хятад улс халдварт өвчнийг таслан зогсоох дайнд ялалт олохыг чухалчилж байна

2020-02-05 21:14:27
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хороо саяхан хурал хуралдуулж, халдварт өвчний сэргийлэлт хяналтын ажлыг судалж, одоогийн хамгийн зангилаа асуудал бол ажлыг бодитой хэрэгжүүлэх явдал мөн гэж тэмдэглэжээ. 5-ны өдөр манай радиогийн тоймчийн өгүүлэлд тэмдэглэхдээ, сайтар хэрэгжүүлэх нь Хятадын засаг баригч намын шилдэг уламжлал болно. Мөн ч Хятад улсын хөгжил дэвшлийн чухал эрдэнэ болно гэжээ.

Тоймчийн өгүүлэлд тэмдэглэхдээ, Хятадын билгийн тооллын цагаан сарын шинийн нэгнээс шинийн 10 болтол аравхан хоногийн хугацаанд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчоо хоёр удаа тусгай хурал хуралдуулж, халдварт өвчний сэргийлэлтийн ажилд төлөвлөлт хийсэн нь ард түмний амь насны аюулгүй байдал болон биеийн эрүүл мэндийн тэргүүн байранд тавьж байгааг бүрэн харуулсан байна. Эдгээр төлөвлөлтийг сайн хэрэгжүүлж чадах эсэх нь халдварт өвчний сэргийлэлт үр ашигтай болж чадах эсэхтэй шууд холбоотой.

Одоо халдварт өвчнөө сэргийлэх ажилд Хятад улс нэг талаар авран туслах эх баялаг болон сэргийлэх эд материйг халдварт өвчин хамгийн хүнд бүс уруу төвлөрүүлэн, тухайн газрын эмчилгээний хүмүүс болон авран туслах шаардлагатай хүмүүсийг хэрэгцээг эн тэргүүнд хангаж, бүх улс даяар халдварт өвчин дэлгэрч байгаа байдлыг нүдсэнээс нь таслан зогсоож байна. Үүний зэрэгцээ олон газрууд хорооллоор сэргийлэх удирдлага, оршин суугчдын амьдралын хангамж, аж ахуйн нэгжийн ажлаа сэргээх зэрэг ажлыг зохистой зохицуулж байна. Бүх улсаараа дайнд оролцох тогтолцооны давуу тал нь халдварт өвчнийг сэргийлэх хүчирхэг их хүч болж байна.

Халдварт өвчнийг сэргийлэхийн төлөө Хятад улс 10 хоногт Хүөшэнь шэнь эмнэлгийг байгуулж дуусан, бүх улсын олон газраас 8000 эмнэлгийн ажилтныг Хүбэй мужид томилон очуулж туслуулсан байна. Мөн олон газар хамжилцан эм эмнэлэг болон амьдралын бараа бүтээгдэхүүний хурцдал байдлыг зохицуулж байна. Хятад улс эрч хүч дэлхий дахиныг гайхшруулж байна. ДЭМБ-ын ерөнхий захирал Терос Адханом халдварт өвчний өмнө Хятад улсын тогтолцоо хүчтэй бөгөөд Хятад улсын авч байгаа үр ашигтай арга хэмжээ “дэлхийд ховорхон юм” гэж үнэлсэн байна.

Халдварт өвчинтэй тэмцэх явцад гэнэтийн байдлыг удирдах, олон нийтийн эрүүл мэнд, улсын нөөц зэрэг тал талын дутагдлаа Хятад улс танин мэдсэн юм. Тоймчийн өгүүлэлд тэмдэглэхдээ, энэ удаагийн халдварт өвчин нь Хятад улсын удирдлагын систем болон чадварт сорилт болж байна. Сайтар хэрэгжүүлэх ажлыг сайтар хийх нь халдварт өвчнийг даван гарах, сорилтыг даван гарах зангилаа болно. Мөн ч Хятад улсын гадаадад нээлттэй байх үйл хэрэгтэй холбоотой юм. Халдварт өвчин гарсны дараа дэлхийн худалдаа, аялал жуулчлал зэрэг нь нөлөөлөгдөх нь дамжиггүй юм. Дэлхий дахинаараа Хятад улс хэдийчинээ чухал гэдгийг ойлгосон байна. Иймээс Хятад улс хэрэгжүүлэх эрч хүчээ нэмэгдүүлэн халдварт өвчинтэй бүх хүчээр тэмцэж байгааг олон улсын хамтын нийгэмлэг өндрөөр үнэлж байна. Шийдвэр төлөвлөлтийг хэрэгжүүлж байгаа тул Хятад улс энэ угаадгийн халдварт өвчнийг таслан зогсоох дайнд ялалт олох нь гарцаагүй юм.

Их уншсан

холбоотой мэдээ