Хятадын тогтолцоог гүтгэж буй улс төрийн вирусийг ч арилгах хэрэгтэй байна

2020-02-06 17:44:13
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Өдгөө Хятад улс тогтолцооныхоо давуу талыг бүрэн бадруулж, эв санаа нэгтэйгээр халдвартай тэмцэж байна. ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос үнэлж хэлэхдээ, Хятадын эрч хүчтэй тогтолцоо болон Хятадын авч буй арга хэмжээний үр ашигтай байдал нь дэлхийд ховорхон юм гэжээ. Гэтэл Америкийн төрийн нарийн бичгийн дарга Помпео амныхаа таваар яриьж, Хятадын засгийн эрхэнд буй нам болон Хятадын төрийн тогтолцоог цаг үеийн заналхийлэл хэмээн гүтгэсэн байна. Хятад улс коронавирустай яаралтай тэмцэж буй энэ үед Помпео дэлхийн их гүрний гадаад харилцааг хариуцсан албан тушаалтны хувьд ингэж аман таваараа чалчих нь хүний чанаргүй, хүмүүнлэг ёсноос няцсан үйлдэл бөгөөд Хятад Америкийн хамтран сорилттой тэмцэхэд саад учруулсан юм.

Помпео саяхан Их Британид айлчлахдаа энэхүү гаж номлолоо хэлсэн байна. Түүний ингэж буй шууд шалтгаан нь Их Британийн засгийн газар саяхан Хятадын Хуавей компанийг өөрийнхөө 5G сүлжээний байгуулалтад оролцохыг зөвшөөрснөөс болсон юм. Эдгээр жилүүдэд Америк үндэсний аюулгүй байдал гэгчээр шалтаг болгож, Хятадын шинжлэх ухаан технологийн аж ахуйн нэгжүүдэд дарамт үзүүлсээр ирсэн бөгөөд холбоотон орнууддаа дарамт үзүүлж, тэднийг Хятадын аж ахуйн нэгжид зах зээлээ нээлттэй байлгахыг бүх хүчээрээ хориглосон юм. Их Британи энэ удаа ашиг хорыг нь тунгаан бодсоныхоо дараа бие даан сонголт хийж, Хуавей компанитай хамтран ажиллах шийдвэр гаргасан нь Америкийн талд цохилт болж, энэ уураа Хятадад гаргаж буй хэрэг юм.  

Хэрэг дээрээ Помпео Америкийн төрийн нарийн бичгийн тушаалд орсноос хойш, Хятадыг гүтгэдгээрээ алдаршсан юм. Тэрээр Хятадын заналхийлэл гэгчийг номлож, Хятад Хонконг, Шиньжян зэрэг асуудлаар Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, улмаар ХКН болон Хятадын төрийн тогтолцоог дайрч давшлан, газар сайгүй гал тавьж, яс хаян, Хятадыг гүтгэх хэнээтэй болсон байдаг. Саяхан Зүүн Европ, Төв Азид хийсэн айлчлалаараа тэрээр хүмүүсийн эгдүүцлийг хүргэсэн эдгээр номлолоо үргэлжлэн хийсээр байлаа. Үүний ард архагшсан үзэл суртлын дээрэнгүй үзэл болон аз туршсан үзэл баримтал байж, Хятадын хөгжил нь Америкийн ашиг сонирхлыг зайлшгүй хохироох болно гэдэг бодолтой байгаад оршино. Стратегийн иймэрхүү ташаа буруугаас болж, Помпеогоор төлөөлүүлсэн Хятадын эсрэг этгээдүүд Хятад Америкийн харилцаанд тасралгүй саад хийж, улс төрийн хувийн ашгаар хоёр орны хамтын ажиллагааг барьцаалахаар оролдож бий хэрэг юм.

Помпеочууд хэрхэн жүжиглэсэн ч олныг итгүүлэх ямар ч баримт олж чадаагүй. Хятадын тогтоолцооны давуу талыг бодит үнэн гэрчилсэн. Өнгөрсөн 70 жилийн турш Хятадын хөгжлийн ололт амжилт нь нэгд өргөтгөл хийгээгүй, хоёрт булаан дээрэмдээгүй, эцсийн эцэст ХКН Хятадын ард түмнээ удирдан тэмцсэний үр дүн юм. Өөрчлөлт нээлтээс хойш Хятад улс 800 сая иргэдээ ядуурлаас ангижруулж, дэлхийн ядууралтай тэмцэх ажилд асар их хувь нэмэр оруулсан юм. Хятад улсын санаачилсан "Бүс ба зам" төсөл нь дэлхийн хамгийн чухал олон нийтийн бүтээгдэхүүн болж, зам дагуу орнуудад асар их боломж олгосон. Хятад улс бол НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд гол хувь нэмэр оруулагч, Аюулгүйн зөвлөлийн хамгийн их цэргийн хүчин гаргагч орон юм. Цаг уурын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авах, бүс нутгийн зөрчлийг зохицуулахад бүтээлч үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм. Сингапурын улсын их сургуулийн профессор Жэнь Юанняний хэлсэнчлэн, Хятад улсын тогтолцооны загвар нь Хятад улсыг амжилтад хүргээд зогсохгүй, улс төрийн бие даасан байдал, эдийн засаг, нийгмийн хөгжлийн аль алиныг нь сонгохыг хүсч буй улс орнуудад өөр нэг тогтолцооны хувилбарыг санал болгож байгаа явдал юм.

Одоо Хятад улс шинэ төрлийн коронавирусын халдвартай тэмцэж байгаа бөгөөд тогтолцооны давуу талаа бүрэн ашиглаж байна. Хятадын дээд удирдагчийн командлал, Төв хорооны халдвартай тэмцэх ажлыг удирдах багийн удирдлага дор, Хятад улс иж бүрэн, хамгийн хатуу урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хороолол, хөдөө орон нутагт хүртэл гүнзгийрсэн халдвараас сэргийлэх сүлжээг бий болгон, хүнээр төв болгох, хүчээ төвлөрүүлэн ихийг бүтээх Хятадын онцлогтой социализмын тогтолцооны давуу талыг харууллаа. Хятад улс ингэж ажиллаж байгаа нь улс орныхоо ард иргэдийн амь насны аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах төдийгүй дэлхийн олон нийтийн эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалах, олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын ашиг сонирхлыг хамгаалах гэсэн өндөр хариуцлагыг харуулж байна.

Халдварт өвчнөөс сэргийлэх ажил ноцтой хэвээр байна. Тогтолцооны давуу талдаа түшиж, Хятадын ард түмэн хамтран хүчин зүтгэл гаргаж, халдвараас сэргэийлэх тэмцэлд ялалт байгуулна гэдэгт итгэл дүүрэн байна. Энэхүү бэрхшээлийг даван туулсаны дараа Хятад улс илүү сайн хөгжиж чадна. Тогтолцооны давуу тал нь дэлхийн энх тайван, хөгжлийг хамгаалахад илүү их үүрэг гүйцэтгэнэ гэдгийг харуулах болно гэдэгт итгэж байна.

Их уншсан

холбоотой мэдээ