Халдвар авсан гадаадын иргэний 2 нь эмнэлгээс гарав

2020-02-06 17:51:47
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

6-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин хэлэхдээ, 2-р сарын 6-ны 12:00 цагийн байдлаар, Хятадад амьдарч буй гадаадын 19 иргэн шинэ төрлийн коронавирусын халдвар авч, тэдний 2 нь эмнэлгээс гарч, бусад 17 өвчтөн тусгаарлан эмчлүүлж байна гэжээ.

Хуа Чүнь-Ин: Хятадын тал өөрийн иргэн болон гадаадын иргэдийн амь насны аюулгүй байдал болон биеийн эрүүл мэндийг түрүүн байранд тавьж, эмчилгээ, амьдралд нь туслан, халдвартай тэмцэх болно. Хятадын орон нутаг, олон салбарынхан Хятадад амьдарч буй гадаадын иргэдэд цаг тухайд халдварын тухай мэдээлэл хүргэж, олон хэлээр сурталчлах ажлыг сайтар хийж байна. ГХЯ, бүс нутгийн захиргаа гадаадын улс орны Элчин Сайдын Яам, консулын газарт халдвараас урьдчилан сэргийлэх тухай мэдэгдэл хийж, гадаадын анхаарал хандуулж буй асуултад цаг тухайд нь хариу өгч байна. Хүбэй муж гадаадын иргэдэд туслалцаа үзүүлэх ажлаа чангатган, урьдчилан сэргийлэх ажлын шаардлагын дагуу гадаадын өвчтнүүдэд үйлчилгээ үзүүлэх ажлыг сайтар хийж байна гэжээ.

Тэрээр онцлохдоо, Хятадын тал цаашид улс орны ард иргэдтэйгээ адилхан Хятадад амьдарч буй гадаадын иргэдийн аюулгүйн байдал, эрүүл мэндэд анхаарал хандуулж, тэдний амьдарл, ажлын орчин нөхцөлийг баталгаажуулах болно гэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ