“Үй Цай” дунд сургууль болон хятад хэлний багш нар Үхань хотын хүүхдүүдэд мөнгө хандивлав

2020-02-06 19:51:57
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улсад коронавирусийн халдвар газар авч байгаатай холбогдуулан, Хятадын Төв Радио Телевизтэй хамтран ажилладаг МУ-ын “Үй Цай” дунд сургуулийн хятад хэлний заан сургалтын менежер Г.Ариунжаргал, Күнзийн танхимын Хятадын талын захирал Э.Цогзолмаа, сайн дурын багш Ү Яньчинь 2-р сарын 6-ны үдээс хойно БНХАУ-аас МУ-д суугаа элчин сайдын яаманд хүрэлцэн очиж, сургуулийн тал болон багш нарынхаа өмнөөс Үхань хотын хүүхдүүдэд мөнгө хандивлалаа.

БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн тэргүүн Чэнь Шуан тэднийг хүлээн авч уулзан, хандивын мөнгийг талархан хүлээж авсан байна.

Уулзалтын үеэр, соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн тэргүүн Чэнь Шуан шинэ төрлийн коронавирусийн халдварын одоогийн байдал болон түүний эсрэг Хятад улсын хийж буй ажил, үр дүнгийн талаар товч танилцуулаад, шинэ төрлийн коронавирусийн халдварын дэлгэрэлд өргөнөөр сэтгэл тавьж, хандив цуглуулах цуврал арга хэмжээ зохион байгуулж, гашуун зовлонд учирсан Хятад улсад сэтгэлийн дэм, мөнгө төгрөгийн дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа найрсаг хөрш Монгол улсын Засгийн газар болон “Үй Цай” дунд сургуулийг оролцуулсан нийгмийн олон салбарынханд юуны өмнө чин сэтгэлийн баяр талархал илэрхийлээд, бүх Хятадын ард түмэн Ши Жиньпинээр төв болгосон Намын Төв Хороо, Замгийн газрын дорвитой, шуурхай, өндөр үр ашигтай удирдлага дор эв санаа нэгтэйгээр эрч хүчээ нэгтгэн шаргуу ажиллаж, өвчин хижгийг даван туулж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа онцлон тэмдэглэжээ./сэтгүүлч Э.Цогзолмаа мэдээлэв/

Их уншсан

холбоотой мэдээ