Халдварт өвчнөөс сэргийлэх төв хорооны ажлыг зөвлөл хуралджээ

2020-02-06 20:47:15
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

6-нд Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгын халдвараас сэргийлэх Төв хорооны ажлын хэсгийн удирдах дугуйлангийн хурлыг даргалан хуралдуулж, шинжлэх ухаанчаар сэргийлэлт хийхийн зэрэгцээ үйлдвэрлэлийг дэг журамтай сэргийлэхийг цохон тэмдэглэжээ.

Одоо Хүбэй муж ялангуяа Үхань хотын халдварыг хүчээ төвлөрүүлэн сэргийлж, Үхань хот олон арга хэмжээ авч эмнэлгийн ор, эмчилгээний ажилтныг нэмэгдүүлэх хэрэгтэй. Хүбэй мужийн бусад газар нөөцөө ашиглах, шинэ эмнэлэг байгуулах зэргээр эмнэлгийн ор нэмэгдүүлж, 16 мужийг зохион байгуулан Хүбэй мужид эмчилгээний хүч нэмүүлэх болно. Эм эмнэлгийн сэргийлэлтийн бараа бүтээгдэхүүний хангалтыг баталгаажуулах болно гэжээ.

Одоо Хүбэй мужаас гадна, Хятадын бусад газар шинээр нэмэгдэж байгаа байдал үндсэндээ тогтвортой байж, нар барсан хүний тоо ч хасагдаж байна. Эдгээр газар үргэлжлэн шинжлэх ухаанчаар сэргийлэхийн зэрэгцээ үйлдвэрлэлээ дэг журамтай сэргээж, халдварт өвчнөөс сэргийлэхэд баталгаа хангахын зэрэгцээ эдийн засгийн нийгмийн хэвийн дэг журмыг хамгаалах хэрэгтэй. Үүнээс гадна, нүүрс, цахилгаан, бензиний хангалтыг баталгаажуулж, үйлдвэрлэлээ сэргээсний дараах халдварт өвчнөөс сэргийлэх ажлыг сайтар хийх хэрэгтэй гэж хурал цохон тэмдэглэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ