Хятад улсын эдийн засгийн урт хугацааны сайн хөгжлийн чиг хандлаг өөрчлөгдөхгүй

2020-02-07 19:23:38
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 7-нд АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын урилгаар түүнтэй утсаар ярьж, Хятад улс халдварт өвчнийг таслан зогсоох бүрэн итгэлтэй бөгөөд тийм хүчинтэй юм. Хятад улсын эдийн засгийн урт хугацааны сайн хөгжлийн чиг хандлаг өөрчлөгдөхгүй юм гэж цохон тэмдэглэжээ.

Халдварт өвчний сэргийлэлтийн байдал, үр дүнгээс түүний эдийн засагт үзүүлэх нөлөө тогтооно. Одоо халдварт өвчнийг сэргийлэх зангилаа үе шатанд байна. Хятадын засгийн газар санхүү валютын зохицуулах бүрэн бүтэн бодлогоо ашиглан улс төрийн олон арга хэмжээ авч халдварт өвчинтэй тэмцэх болон олон газрын үйлдвэрлэл, амьдралаа сэргээхэд чухал баталгаа хангасан.

Үүний зэрэгцээ Хятад улс зах зээлийг тогтвортой байлгах зохицуулалтын аргыг ч бэлэн болгосон. Хятад улс бол олон улсын чухал эдийн засгийн цогц дахь валютын байнгын бодлого хэрэгжүүлж байгаа цөөн хэдэн орны нэг юм. Энэ нь бодлогын аргаар эдийн засгийн унах дарамтыг даван гарах хүчинтэйг харуулж байна.

Хятадын эдийн засгийн урт хугацааны хуримтлал эдийн засгийн урт хугацааны сайнаар хөгжихөд бат бэх үндэс суурь болсныг олж харах хэрэгтэй. Халдварт өвчин намжсаны дараа саяхан хойшлогдсон хэрэглээ болон хөрөнгө оруулалт чөлөөлөгдөж, Хятадын эдийн засагт нөхвөрийн чанартай сэргэлт бий болох болно гэж Хятадын цөөн бус эдийн засагчид үзэж байна.

Хятад улс халдварт өвчнөөс сэргийлэх дайнд ялалт байгуулах бөгөөд эдийн засгийн урт хугацааны сайн хөгжлийн хандлагыг баталж чадна. Мөн дэлхийн эдийн засгийн нэмэгдэлд хөдөлгөгч хүч хэвээр байх болно.

Их уншсан

холбоотой мэдээ