Хятадын халдвартай тэмцэх арга хэмжээ үр дүнтэй байна

2020-02-25 15:47:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

9 хоног үргэлжилсэн Хятадад хийсэн шинжилгээ өндөрлөсний дараа БНХАУ-ДЭМБ-ын хамтарсан мэргэжлийн шинжилгээний баг 2-р сарын 24-нд Бээжин хотноо хэвлэлийн бага хурал хуралдуулж, шинжилгээний байдлаа танилцуулав. Шинжилгээний багийн ахлагч Хятад улсын халдвараас урьдчилан сэргийлэх ажилд оруулсан хүчин зүтгэлийг сайшааж, Хятад улсын авсан арга хэмжээ нь амжилттай болсон гэдгийг баримтууд харууллаа гэжээ.

Шинжилгээний багийн Хятадын талын ахлагч, Үндэсний эрүүл мэндийн хорооны шинэ төрлийн коронавирусийн халдварын эсрэг арга хэмжээ авах ажлын хэсгийн дарга Лян Ваньнянь хуралд мэдэгдэхдээ, өөр өөр газраас дээж авсан 104 шинэ төрлийн коронавирусын геномын дараалалд туршилт хийснээс 99.9 хувьд хүртэл ижил төстэй дүн гарсан нь вирус хараахан өөрчлөгдөөгүй гэдгийг харуулж байна. Мөн халдварт өвчний сүлжээний мэдээллийн үзүүлэлт болон Бээжин, Гуандүн, Сычуань, Хубэйд газар дээр нь шинжилгээ хийсний дараа бид шинэ төрлийн коронавирусийн халдвар судлалын шинж тэмдгийн талаар дараах ойлголтод хүрэв. Даруй: Өвчтөнүүдийн дундаж насны хэмжээ 51 нас, 30-69 насны өвчтөн 77.8 хувийг эзэлсэн бол 77.5 хувийн өвчтөн нь Хубэй мужаас бүртгэгджээ. Сарьсан багвахай нь шинэ төрлийн коронависийн эх үүсвэр байж мэднэ, хуягт гүрвэл нь коронавирусийн халдварыг дамжуулагч байж мэднэ гэжээ. Лян Ваньнянь хэлэхдээ, "Одоогоор амьсгалын замаар болон ойр байснаас халдварлах нь халдварын гол зам хэмээн бид үзэж байна. Зарим өвчтөний өтгөн дотроос коронавирус илэрч, өтгөнөөс халдварлах эрсдэлтэй байна. Шинэ төрлийн коронавирус нь дуслаар дамжих магадлалтай байна.

Шинжилгээний багийн гадаадын багийн ахлагч, ДЭМБ-ын ерөнхий захирлын ахлах зөвлөх Брюс Эйлвард хэлэхдээ, Хятад улс халдварын эсрэг эхний үедээ жигд хуваарилалтын арга хэмжээ авч байснаа шинжлэх ухаанд суурилсан эрсдлийг бодолцсон менежментийн арга хэмжээ авч, нэг талаар газар нутгийн бодит байдал, чадавхыг бодолцон, нөгөө талаар халдварын тархалтын онцлогийг бодолцон уян хатан үйл ажиллагаа авсан нь идэвхтэй үр дүнд хүрсэн гэжээ.

"Нарийн нягт, олон талын хамарсан шинжилгээг өнгөрүүлсний дараа бид Хятад улс шинэ төрлийн халдварын эсрэг авсан зоригтой арга хэмжээ нь халдварын тархалтыг үр дүнтай таслан зогсоож чадсан гэж үзэж байна. Хоёр долоо хоногийн өмнө бид анх Хятадад ирэхэд өдөр болгон хоёр мянгаар өвчний тохиолдол нэмэгдэж байсан. Бид хамтарсан шинжилгээний үүргээ дуусгахад өчигдөр гэхэд халдвар авсан шинэ тохиолдол 416 болж, хоёр долоо хоногийн хугацаанд 80 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Шинжилгээний баг янз бүрийн мэдээллийн эх сурвалжийг ашиглан энэхүү буурсан үзүүлэлт үнэн бодит гэдгийг тогтоосон. Мөн шинжилгээний явцад бид олон бодит хэргээс тоо баримт буурч байгаа гэдгийг гэрчилсэн юм. "

Брюс Эйлвард: Халдварын эсрэг арга хэмжээ авах явцад тусгай зориулалтын эм бэлдмэл, вакцин байхгүй нөхцөлд, халдварыг зогсоох ямар ч арга байхгүй гэж үзэж байсан бол Хятад улс харин зориулалтын эм бэлдмэл, вакцин байхгүй нөхцөлд бололцоо бүхнийг ашиглан, амь насыг хэрхэн аварч болох бүх арга хэмжээ авч ажилласан. Хятадын арга бол амжилттай болсон гэдгийг баримт гэрчилж байна.

"Хятад улсын хэрэгжүүлж буй засгийн газар, нийгэм нийтээрээ халдварын эсрэг тэмцэх арга хэлбэр нь халдварын тархалтын байдлыг намжааж, хэдэн арван мянгаар тоологдох халдвар дэлгэрэх эрсдлийг урьдчилан сэргийлсэн гэж бидний үнэлгээ харуулсан. Энэ бол маш гайхалтай амжилт, маш их ач холбогдолтой."

Шинжилгээний баг 2-р сарын 17-нд Бээжин, Гуандүн, Сычуаньд ажиллаж, 22-23-нд Хубэй мужид газар дээр нь ажилласан бөгөөд Хятадын талд шинжилгээний байдал, санал санаачилгаа танилцуулав. Үндэсний эрүүл мэндийн хорооны дарга Ма Шяовэй Хятадад халдвар гарсан зангилаа үед шинжилгээний баг Хятадад ажилласан баяр талархал дэвшүүлэн, Хятад улс халдварыг даван туулах итгэл зориг, шийдвэр байгаа гэдгийг цохон тэмдэглэж, Төв хорооны нэгдсэн шаардлагын дагуу шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг сайтар хийх болно гэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ