Холбогдох судалгаанд даруй түргэн ахиц хийх хэрэгтэй

Уртнасан 2020-02-29 16:16:28
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2-р сарын 28-нд, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд, Шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгааны тахлын эсрэг тэмцэх ажлын Төв хорооны удирдах хэсгийн дарга Ли Кэчян Шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгааны тахлын эм бэлдмэл, эмчилгээний тоног төхөөрөмжийг яаралтай зохицуулах үндэсний платформд ажиллав. Тэрбээр: эмчилгээний шинжлэх ухаан техникийн судалгааг улам далайцтай өрнүүлж, өндөр үр ашиг бүхий шинжилгээний урвалж, үр ашигтай эм бэлдмэл болон вакцин зэргийг судлан бүтээхэд даруй түгэн илүү их ахиц гаргах хэрэгтэй гэж онцлов.

Ли Кэчян хэлэхдээ: анагаахын шинжилгээ хийхэд цагийн хувьд илүү хэмнэлтэй, үр бүтэмж нь илүү оновчтой, хэрэглэхэд илүү хялбар урвалжийг яаралтай судлан бүтээж, дэмжих тоног төхөөрөмж болон хүн хүчний сургалтыг сайтар хийж, шинжилгээний чадвараа чангатгах хэрэгтэй гэв.

Тэрбээр: вакцины судалгааг сайтар ахиулж, бүтээгдэхүүнийг эртхэн судлан гаргах хэрэгтэй, үүний зэрэгцээ шинжлэх ухааны үндэслэлийг хүндэтгэн, стандартыг журамлан чанарыг баталгаажуулж, тал бүрийн давуулаг хүчнийг хамтатган судалгаа хийж, түүнчлэн чухал чиг хандлагын дагуу олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, илүү аюулгүй, үр бүтэмжтэй вакциныг эртхэн судлан бүтээх хэрэгтэй гэв.

Ли Кэчян мөн, стандартын түвшнийг үл бууруулах урьтал нөхцөлийн дагуу хянан тогтоох, үнэлгээ зөвшөөрөл олгохын үр бүтэмжийг дээшлүүлж, судалгааг дэмжих чадварыг нэмэгдүүлэн, судалгааны чанарыг дээшлүүлж, судалгааны үр бүтэмжийг нийтлэхэд ерөнхийд нь төлөвлөхийг чангатган, эрх мэдэл бүхий дуу хоолойг цаг тухайд дамжуулж, олон нийтэд оновчтой, найдвартай мэдээлэл олгох хэрэгтэйг холбогдох байгууллагад заавар болгов.

Их уншсан

холбоотой мэдээ