Ли Кэчян хижиг тахлын эм бэлдмэл эмчилгээний төхөөрөмжийн платформд ажиллав

Уртнасан 2020-02-29 16:18:00
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд, Шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгааны тахлын эсрэг тэмцэх ажлын Төв хорооны удирдах хэсгийн дарга Ли Кэчян Шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгааны эм бэлдмэл, эмчилгээний төхөөрөмжийг яаралтай зохицуулах үндэсний платформд ажиллав. Тэрбээр хэлэхдээ: одоогийн тулгам шаардагдаж буй зангилаа зүйлүүдийг сайтар чухалчилж, эмчилгээний шинжлэх ухаан технологийн судалгааг илүү далайцтай өрнүүлэн, өндөр үр ашиг бүхий шинжилгээний урвалж, үр ашигтай эм бэлдмэл, вакцин зэрэг талаар даруй түргэн илүү их ахиц гаргаж, хижиг тахлыг ялан давахад багаж зэмсэг нэмэрлэх хэрэгтэй гэж онцлов.

Ли Кэчян хэлэхдээ: оношлон илрүүлэх болон клиникийн судалгааны ажлыг улам сайтар хийх хэрэгтэй. Төрөл зүйл олондоо биш, хамгийн чухал нь аюулгүй, найдвартай, клиникийн үр бүтэмжээр илэрхий хэдэн зүйлийн гол гол эм бэлдмэлийг төвлөрүүлэн сонгон гаргаж, эмчилгээний ажилтнууд болон олон нийт хэрэглэхэд дөхөм болгон, өвчний байдал нь хүнд өвчтөнийг илүү үр дүнтэй авран эмчилж, нас баралтыг бууруулан, өвчний байдал нь хөнгөн өвчтөний өвчин нь хүндрэхийг үр дүнтэй хориглох хэрэгтэй. Энэ мэтээр вирусийг тогтоон баривал, хижиг тахлын эсрэг тэмцэлд ялалт байгуулах илүү их найдвар зоригтой болно гэжээ.

Тэрбээр мөн, урвалж, эм бэлдмэл, вакциныг судлан бүтээсэн, үйлдвэрлэсэн байдлыг анхаарч, стандартыг бууруулахгүй урьтал нөхцөлийн дагуу хянан тогтоох, үнэлгээ зөвшөөрөл олгохын үр бүтэмжийг дээшлүүлэх хэрэгтэйг холбогдох байгууллагад заавар болгов.

Их уншсан

холбоотой мэдээ