Ши Жиньпин даргын чухал өгүүллийг нийтэлсэн байна

2020-02-29 17:45:51
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 3-р сарын 1-ны Үнэн сонины 5 дахь хэвлэлд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпиний “хуулийн дагуу урьдчилан сэргийлж, хяналт тавих болон хуулийн дагуу засаглах чадвараа бүх талаар дээшлүүлж, үндэсний эрүүл мэндийн яаралтай тусламжийн менежментийн тогтолцоог боловсронгуй болгох ” гэсэн чухал өгүүллийг нийтэлсэн байна.

Өгүүлэлд, ард иргэдийн амь нас, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах нь ХКН-ын төр улсаа засаглах тэргүүн чухал үүрэг юм. Ард иргэдийн амь нас, эрүүл мэндийн аюулгүй байдлыг бид ямагт тэргүүн байранд тавьж, хууль тогтоох, хууль сахиулах, хууль зүй, хууль тогтоомжийг дагаж мөрдөх зэрэг бүхий л чиглэлээр хүчин чармайлт гаргаж, хууль тогтоомжийн дагуу урьдчилан сэргийлэх, хяналт тавих, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр урьдчилан сэргийлэн, хяналт тавьж, хамтран урьдчилан сэргийлж, хянахыг бодитоор ахиулах хэрэгтэй. Өнөөгийн нөхцөл байдлаас үндэслэн бид шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тахал өвчнийг тогтоон барьж, ялалт байгуулах ёстой. Мөн алсын хараатай байж, туршлагаа дүгнэж, сургамж авч, энэ удаагийн хижиг тахалд зориулан хүрэлцэхүй талаа таньж, нөхвөрлөж, өө сэвээ нөхөж, хүнд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах механизмыг боловсронгуй болгож, үндэсний эрүүл мэндийн яаралтай тусламжийн менежментийн тогтолцоог боловсронгуй болгох хэрэгтэй гэж тэмдэглэсэн байна.

Их уншсан

холбоотой мэдээ