Ши Жиньпин халдвараас урьдчилан сэргийлж, хяналтдаа авах судалгааны ажил байдалтай танилцав

2020-03-03 10:30:23
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2-нд Бээжин хотод, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, хяналтдаа авах судалгааны ажил байдалтай танилцжээ. Тэрээр хэлэхдээ, Хятад улс халдвараас урьдчилан сэргийлэх тэмцэлд ялалт байгуулж, бие даасан оюуны өмчийн эрхтэй үндсэн технологийг эзэмшиж, илүү олон бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ард түмний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, үндэсний стратегийн аюулгүй байдлыг хангахын тулд илүү их хувь нэмэр оруулах хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин: Хятад улс бол 1.4 тэрбум хүн амтай том орон бөгөөд томоохон хижиг халдварын тархалт, нийгэм олон нийтийн эрүүл мэндийн эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлыг тууштай хийж, асуудлыг шийдэх эрч хүчээ хэзээ ч сулруулж болохгүй юм. Мөн хижиг халдварт хяналт тавьж, тогтоон барих үндэсний сүлжээг сайжруулж, хууль эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгон, технологийн дэвшилтэд судалгаа, чадварлаг боловсон хүчин бэлтгэх эрч хүчээ нэмэгдүүлж, гэнэт үүсэж мэдэх олон нийтийн эрүүл мэндийн томоохон хэргийг даван туулах хүчин чадал, түвшнээ аль болох түргэн дээшлүүлэх шаардлагатай хэмээн онцолжээ.

Мөн өдөр Ши Жиньпин Цэргийн анагаах ухааны судалгааны хүрээлэн, Чинхуа их сургуулийн анагаах ухааны хүрээлэнд очиж, шинэ төрлийн коронавирусийн өвчний шинжлэх ухааны судалгаа, оношлогоо, эмчилгээний явцтай танилцаж, вакцин, антибиотик, эм бэлдмэл, түргэн шалгах бүтээгдэхүүн зэрэг судалгаа, хэрэглээний явцын талаарх байдлыг ойлгожээ. Түүнчлэн мэргэжилтнүүд, шинжлэх ухааны судлаачдыг хүлээн авч уулзсан бөгөөд симпозиум зохион байгуулсан байна.

Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ