Түр эмнэлэг тахалтай тэмцэхэд ямар гавьяа байгуулав?
Түр эмнэлэг байгуулагдаад сар гаруйн хугацаа өнгөрч байгаа ч шинэ коронавирусийн эсрэг тэмцэл, халдварыг таслан зогсооход маш чухал үйлдэл үзүүлжээ. Үхань хотын халдвар маш ноцтой байгаа тул мэргэжилтнүүдийн баг хоёрдугаар сарын 3-ны өдөр түр эмнэлэг байгуулах санал дэвшүүлсэн нь дэмжигдэж, 4000 ортой гурван түр эмнэлгийг 29 цагийн дотор байгуулж, хоёрдугаар сарын 5-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм.Үхань хот спортын ордон, үзэсгэлэнгийн танхим, сургууль зэрэг олон нийтийн газруудыг эмнэлгийн зориулалтаар өөрчлөн зохион байгуулж 16 түр эмнэлгийг тохижуулж, нийт 10 мянган өвчтөнийг хүлээн авч эмчилжээ. Гуравдугаар сарын 1-ний өдөр Үхань хотын спортын ордны түр эмнэлэг “хаалгаа барив”. Өвчтөний тоо буурч, олон хүн эдгэрэн эмнэлгээс гарсан учраас тэр. Тэгвэл түр эмнэлэг нь энэ аюулт тахалтай тэмцэхэд ямар үйлдэл үзүүлэв?
Түр эмнэлэг байгуулагдсанаар илүү олон өвчтөнийг хүлээн авч эмчлэх нөхцөл бүрджээ.
Түр эмнэлэг байгуулагдсанаар Үхань хотын тусгай эмнэлэг болон шинээр байгуулагдсан хоёр эмнэлэг зөвхөн хүнд өвчтөнийг эмчлэх голомт болсноор илүү олны хүний амь насыг аварчээ.
Түр эмнэлэг байгуулагдсанаар Үхань хотын халдварын тархалтыг бууруулав. 10 мянга гаруй өвчтөнийг хүлээн авч эмчилсэн нь 10 мянган халдварын эх үүсгэврийг таслан зогсоолоо гэсэн үг юм.
Халдварын хамгийн оргил үед коронавирусийн тухай ойлголт дулимаг, эмнэлэг, эмч ажилтнууд хүрэлцэхгүй сандарч байлаа. Чухам энэ эгзэгтэй үед түр эмнэлэг байгуулах шийдвэр гарч, мэргэжлийн эмч сувилагчдын баг Үхань хотод ирж ажилласан нь Үхань хотын оршин суугчид болон өвчтөний сэтгэлзүйд ихээхэн дэм болсон юм.
Бусад муж хотуудаас гадна өөр улс орнуудад маш чухал туршлага, сэдэл болов. Хүбэй мужийн халдварын байдал ноцтой болж ирэхэд бусад хотууд, хөрш зэргэлдээ мужууд ч гэсэн Үхань хотын туршлагаас сурч түр эмнэлэг байгуулан ажиллуулав. Сүүлийн өдрүүдэд хилийн чанадад ч халдварын байдал ноцтой байгаа бөгөөд зарим хотууд маш хүнд нөхцөл байдалд ороод байгаа билээ. Хэрвээ эмнэлгийн нөхцөл, эмчилгээний баг хүрэлцэхгүй болбол Үхань хотын түр эмнэлгийн туршлагыг загвар болгон ашиглаж болох юм.