Ши Жиньпин: Ядуурлаас гаргасан амжилт ханалт шалгалтад тэнцсэн байх хэрэгтэй

2020-03-07 12:17:39
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

6-ны өдөр Бээжинд Ядуурлаас гаргах ажилд бүрэн ялалт байгуулах тухай судлан ярилцах хурал болов. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин мөн өдөр хэлэхдээ, шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгааны тахал ядуурлаас гаргах зорилтыг биелүүлэхэд шинэ сорилт учруулж байна. Ядуурлаас гаргах зорилтыг товлосон хугацаанд биелүүлэхийн зэрэгцээ, хатуу хяналт шалгалт хэрэгжүүлж, ядуурлаас гаргах ажилд тоог хөөцөлдөх, хуурамч бүртгэл хийхийг эрс хориглож, ядуурлаас гаргасан амжилт түүх болон ард түмний хяналт шалгалтад тэнцсэн байхыг баталгаажуулах хэрэгтэй гэв.

Ши Жиньпин хэлэхдээ, одоо, туйлын ядуу бүс нутагт үргэлжлэн анхаарлаа төвлөрүүлж, оршиж буй асуудал, сул буурай талыг шийдвэрлэх хэрэгтэй. Бүс нутаг, зэрэглэлд хуваан хижиг тахлыг тогтоон барих, сэргийлэх бодлого хэрэгжүүлэн, хижиг тахлын байдал хүнд бүс нутагт, тахлыг тогтоон барих, сэргийлэх ажил болон ядуурлыг бууруулах ажлыг ерөнхийд нь төлөвлэх хэрэгтэй. Хижиг тахал гараагүй буюу хижиг тахлын байдал хөнгөвтөр бүс нутгийнхан ядуурлыг бууруулах ажилд хүчээ төвлөрүүлэх хэрэгтэй гэв. Тэрээр цохон тэмдэглэхдээ, амьдрал нь ядуу хөдөлмөр хүчийг ажлаар хангахыг юуны түрүүнд дэмжиж, хижиг тахлын улмаас ядуурсан, эсвэл дахин ядууралд орсон хүн амыг сайтар дэмжин тусалж, наад захын баталгаажуулалт зэрэг дэмжин туслах арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэн, тэдний үндсэн амьдралын нөхцөл боломжийг хангах хэрэгтэй гэжээ. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ