Халдварт өвчнийг сэргийлэн хяналтдаа авах ардын дайн ялалтын хавраа угтаж байна

2020-03-07 22:51:50
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлхий дахинд даамжирч байна. Гэвч Хятад улсын тухай мэдээлэл хүмүүст хүсэл найдвар өгч байна. Шинээр халдвар авч байгаа хүн, нас барсан хүний тоо түргэн буурч байна. Эдийн засаг нийгмийн амьдрал ч аажмаар сэргэж хэвийн болж байна.

Энэхүү урьд өмнө байгаагүй гэнэтийн халдварт өвчний эсрэг Хятад улс дайн зарласан байна. Шинэ хэлбэрийн коронавирусээс үүсэлтэй уушгины хатгалга нь түргэн халдварлаж, цар хүрээгээр өргөн дэлгэрч, сэргийлэн хяналтдаа авахад хүнд хэцүү байгаа зэрэг нь БНХАУ урьд өмнө тулгарч байгаагүй юм. Сар гаруйн хугацаанд Хятад улсын дээд удирдагч Ши Жиньпин биечлэн удирдаж, төлөвлөлт хийж, халдварт өвчний эсрэг ардын дайныг удирдсан юм.

3-р сарын 2-нд, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжинд ажиллав

3-р сарын 2-нд, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжинд ажиллав

Халдварт өвчин дэлгэрч эхэлснээс нааш, Ши Жиньпин олон удаа чухал хурал зохион байгуулж, арван хэдэн сая хүн оролцсон тел хурал зохион байгуулж, халдварт өвчнийг сэргийлэх талаар бүх талын төлөвлөлт хийсэн байна. Тэрээр бас халдварт өвчнөөс сэргийлэх үндсэн шатанд, шинжлэх ухааны судалгааны өмнө фронтод олон удаа хүрч ажиллаж танилцсан байна. Түүний хэлсэн үг хэвлэл мэдээллээр цацагдан Хятад улсын өнцөг булан бүрд өдөр бүр хүрч байна. Бүх улсаараа түүний шийдвэрийг даруй хэрэгжүүлэн халдварт өвчнийг сэргийлэн хянах, эдийн засаг нийгмийн хөгжлийн төрөл бүрийн ажлыг төлөвлөгөөтэй ахиулж, хүч ихтэй нийгмийн дайчлах хүчийг харуулсан байна. Халдварт өвчнөөс сэргийлэх ажил богинохон хугацаанд хялбархан олдохгүй сайн сайхан үр дүнд хүрсэн байна.

Халдварт өвчнийг сэргийлэх хяналтдаа авах ажлын адил бус үед Ши Жиньпин дарга бүх талыг харж, оновчтой төлөвлөн удирдах хүчээ харуулжээ. Халдварт өвчний эсрэг дайны эхний хугацаанд тэрээр итгэлээ хөвчилж, зовлон жаргалаа хамтатган, шинжлэх ухаанчаар сэргийлэн эмчлэх цогц шаардлага дэвшүүлж, ардын дайнд ялалт байгуулах стратегийн үзэл баримтлалыг дэвшүүлэн, халдварт өвчнийг сэргийлэн хяналтдаа авах Хятад улсын ажлыг удирдсан байна. Халдварт өвчин дэлгэрсэн эхний үед тэрээр “халдварт өвчин бол зарлиг, сэргийлэн хяналтдаа авах нь хариуцлага” гэж цохон тэмдэглэж, бүх улсаараа тэмцэх уриалгаа гаргажээ. Халдварт өвчин хамгийн хүнд үед Ши Жиньпин олон газарт өндөр сэрэмжтэй байж, шантаршгүй тэмцэн, аз үзсэн сэтгэлгээтэй байж болохгүй, сул тавьж болохгүй гэж сануулсан байна. Халдварын байдлыг хяналтдаа авсны дараа Ши Жиньпин үйлдвэрлэлээ дэг журамтай сэргээхийг шаардсан байна. Иймэрхүү стратегийн удирдлага, тактикийн жолоодлого нь Хятад улсыг хүнд хэцүү будлиантай дайнд санаачилгатай болгож, ялалт байгуулах боломжтой болгосон байна. Үүнийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг оролцуулсан олон улсын хамтын нийгэмлэг өргөнөөр сайшаасан байна.

Халдварт өвчинтэй тэмцэх чухал үе бүхэнд Ши Жиньпин дарга оновчтой заавар өгч байлаа. Бүх улсыг хэрхэн нэгэн цогц болгох тухай Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, “Үхань ялбал Хүбэй ялна, Хүбэй ялбал нийт Хятад улс ялна” гэсэн юм. Халдварт өвчнийг хэрхэн сэргийлэх тухай Ши Жиньпин “эх үүсвэрийг нь хяналтдаа авч, халдвар тархах арга замыг таслан зогсоох хэрэгтэй” гэжээ. Өвчтөнийг хэрхэн эмчлэх тухай тэрээр, бүх өвчтөнийг түргэн эмнэлэгт хэвтүүлж, бүх хүчээрээ эмчлэх хэрэгтэй гэжээ. Халдварт өвчнийг таслан зогсоох тухай тэрээр хэлэхдээ, “хамгийн сайн зэвсэг бол шинжлэх ухаан техник юм гэжээ. Халдварт өвчний эсрэг дайны бүх явцад Ши Жиньпин заавар өгч байлаа. Эдгээр нь улс орны засаглалын тогтолцоо болон засаг хэрэгжүүлэх чадварын тухай орчин үеийн сурах бичиг болсон байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом Хятад улсад ажилласны дараа хэлэхдээ, халдварт өвчний эсрэг тэмцлийг Ши Жиньпин дарга биечлэн удирдаж байгааг хараад, “Хятадын талын түргэн шуурхай, их цар хэмжээгээр ажиллаж байгаа нь дэлхийд зүйрлэшгүй” , “Хятад улсын тогтолцооны хүч болон Хятад улсын хэрэгжүүлсэн үр ашигтай арга хэмжээ дэлхийд зүйрлэшгүй, хүмүүсийг гайхшруулж байна” гэж хэлсэн байна.

Одоо Үхань хотод сакура цэцэглэж эхэллээ. Ши Жиньпин даргын биечлэн удирдаж байгаа Хятад улсын халдварт өвчнийг сэргийлэн хяналтдаа авах ардын дайн ч ялалтын хавраа дуудаж байна.

Их уншсан

холбоотой мэдээ