Хижиг тахлын эсрэг хичээл тэмцэл ялалтыг угтаж байна

2020-03-07 22:54:52
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Өдгөө, шинэ төрлийн коронавирусийн уушигны хатгалгааны тахал дэлхий даяар тархаж байгаа боловч Хятад улсад шинээр нэмэгдэж буй өвчтөний тохиолдол, нас баралтын хэмжээ түргэн буурч, эдийн засаг, нийгмийн амьдрал аажмаар хэвийн байдалдаа орж байгаа мэдээлэл харин хүмүүст улмаар хүсэл эрмэлзэл төрүүлж байгаа юм.

Энэ удаагийн хижиг тахал бол Хятад улсын хувьд авч хэлбэл гэнэтийн бөгөөд урьд өмнө байгаагүй хэцүү тулгарал юм. Урьдчилан сэргийлж, таслан зогсооход тун бэрхшээлтэй байгаа нь БНХАУ байгуулагдсанаас хойш гараагүй тохиолдол юм. Сар гаруйн хугацаанд Хятад улсын удирдагч Ши Жиньпин тахлын эсрэг ард түмний тэмцлийг биечлэн удирдаж, заавар өгч байна.

Хижиг тахал гарснаас хойш Ши Жиньпин чухал чухал хурлуудыг олонтаа даргалан хуралдуулсан бөгөөд 100 мянга гаруй хүнийг оролцуулсан видео хурлаар тахлын эсрэг тэмцлийг дайчлан, чухал заавар өгчээ. Тэрээр мөн анхан шат болон судалгааны тэргүүн фронтод олон удаа ажилласан бөгөөд эдгээр байдал нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжин Хятадын өнцөг булан бүрд шуурхай хүрч байна. Хатуу шийдвэр гарангуут улс даяар тууштай хэрэгжүүлж, богино хугацаанд сайн хандлагатай болж чадсан юм.

Хижиг тахалтай тэмцэх өөр өөр үе шатанд Ши Жиньпин бүх талыг харгалзан үзэж, оновчтой төлөвлөлт хийх удирдах чадвараа харуулж ирлээ. Тэмцэл эхэлсний эхний үед “Итгэл зоригтой, жаргал зовлонгоо хамтатгаж, шинжлэх ухаанчаар урьдчилан сэргийлж, эмчилгээ хийх, зориулалттай бодлого хэрэгжүүлэх” хэмээх шаардлагыг дурдаж байсан бол тахал анх эхлээд гарч байх үед “Тахлын байдлын дагуу хатуу шийдвэр гаргаж, урьдчилан сэргийлж, таслан зогсоох хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй” гэсэн юм. Тэмцлийн үед тэрээр “Саажилттай бодол, хэт тайвширч цөхрөхөөс зайлсхийх хэрэгтэй ” гэсэн заавар өгсөн бөгөөд тахлын байдал сайжрах хандлагатай болсон үед “Нөхцөл боломж бүрдсэн газар алхам алхмаар үйлдвэрлэлээ сэргээж, ажилдаа орох хэрэгтэй” гэсэн заавар өгчээ. Түүний стратегийн удирдлага зааврын дүнд ээдрээтэй хүндрэлтэй тахлын байдал богино хугацаанд сайжрах хандлагатай болж, үүнийг ДЭМБ зэргийн олон улсын хамтын нийгэмлэг үнэлэн сайшаасан юм.

Тахлын эсрэг тэмцлийн чухал чухал үед Ши Жиньпиний хэлсэн нотолгоо, заавар нь хижиг тахлын эсрэг тэмцлийн бүх үйл явцад хэрэгжиж, улмаар төр улсын засаглал болон засаглалын чадварыг орчин үеийн болгохын бодитой сурах бичиг болсон юм.

ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Хятад улсад ажиллан, Ши Жиньпин хижиг тахлын эсрэг тэмцлийг биечлэн удирдаж буйг хараад, “Хятад улсын үйл ажиллагааны хурд, цар хэмжээний өргөн байдал нь дэлхийд ховор”, “Хятадын тогтолцооны эрч хүч болон хэрэгжүүлсэн бодлогын үр ашиг нь дэлхийд ховор, хүндэтгэл бишрэлийг төрүүлэм” гэж үнэлсэн юм.

Үхань хотын сакура цэцэг дэлбээлсэн энэ үед, Ши Жиньпиний биечлэн удирдсан хижиг тахлын эсрэг Хятадын ард нийтийн тэмцэл дулаан хаврыг угтаж байна. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ